АХБ: Монгол Улсад олгох зээлийн хөтөлбөрийн ГУРВАН ГЭРЭЭНД гарын үсэг зурлаа

"COVID-19” цар тахлын хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэл болон Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор зээлийн гурван хэлэлцээр, буцалтгүй тусламжийн нэг гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурав.
Эдгээр хэлэлцээрүүдэд цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт багтжээ. Мөн цэнэг хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд байгуулах төслийн 103 сая ам.долларын зээлийн хэлэлцээр баталгаажлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий хуваагаад х�##�аас�##�чихаарай даа. Юунд хэрхэн зарцуулж байгаагаа цаг тухайд нь мэдээлж сураач ээ. Та бүхэн нийгэмд, тэр тусмаа ард түмэнд үйлчилж байгаа биз дээ? Мэдээллээр биднийг хангаж суръя!!!