ХУУЛЬ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрчээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Д нь өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө эхнэрийнхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:

“Өнөөдөр 11:00 цагийн орчимд Говь-алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл эмнэлгийн байгууллагаас аймгийн цагдаагийн газарт ирсэн. Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс 260 орчим км зайд орших Тонхил суманд очиж, шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байна” гэлээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж ч мөн хүн амины хэрэгт шалгагдаж, улмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Тэр этгээд чинь засаг дарга гэдэг нэртэй юм уу? Хүн ####сан нь үнэн л юм бол нэрийг нь нуудаг ямар учиртай юм бэ?

Иргэн
Иргэн

76.г Говь####тай руу явуулчуул яасын тэндээ учираа олно биз

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Засаг дарга нар гэж намын нэрээр гарсан эсэн бусын хүмүүс байх болжээ. Дандаа элдэв хэрэгт холбогдож байна гэдэг чинь ямар хүмүүс засаг бариад байгааг харуулж байна даа. Гэр бүлээ хайрлахгүй байгаа хүмүүс жириын иргэдийг хайрлах уу.

Hei huu
Hei huu

Ene beg ulbiisun gazar tusgai ajillagaa yavuulaachee buduuleg huhuud negnee alaad duuslaa, altain huhchuud gej butehgui atsnuud shdee

Зочин
Зочин

Hel amaa bodooroi

Back to top button