ЭДИЙН ЗАСАГ
Фунтийн ханш НЭГ ХУВИАР суларчээ

Ам.доллар, евро болон бусад голлох валюттай харьцах фунт стерлингийн ханш өмнөх долоо хоногийн эцэст нэг хувиар суларчээ.
Европын холбоо, Британийн хийж буй худалдаатай холбоотой хэлэлцээ мухардсан тухай мэдээлэл цацагдсан нь үүнд нөлөөлсөн байна.
Баасан гарагт /2020.05.15/ фунтийн евротой харьцах ханш нэг гаруй хувиар суларч 1.124 болсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хойших доод түвшин нь болов. Харин нэг фунт 1.21 ам. доллартай тэнцсэн нь гуравдугаар сарын 27-ноос хойших хамгийн доод түвшинд тооцогдсон юм.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.