НИЙГЭМ
Алт олборлолт 2.1 дахин өсжээ

Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сард алт олборлолт өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөөд байна.
Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгджээ. Үүнд хоёр хүчин зүйл голлон нөлөөлсөн байна.
Нэгдүгээрт, коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөс аж ахуйн нэгжүүд үнэ өсөхийг нь хүлээн хадгалж байсан алтаа тушааж эхэлсэн байна. Хоёрдугаарт, коронавирусийн нөлөөгөөр хилийн хорио цээрийн хяналт сайжирч, зорчих хөдөлгөөн буурсан зэрэг нь алтыг хууль бусаар хил гаргах боломжийг хязгаарласан нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлсэн байх талтай аж.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өссөн биш ээ. Нууцаар их хэмжээгээр хил гаргаж чадахгүй болоод л Монгол банканд тушаасан �##�т чинь нэмэгдээд байгаа юм. юмны учрыг нь олж бай л даа.