Э.Дөлгөөн: Netflix-рүү, Солонгос тамирчид руу дайрсан гүтгэлэг, байж боломгүй үгсээ дотроо хадгалаарай
“Spark Agency” компанийн захирал Э.Дөлгөөн “Physical Asia” шоуны тухай мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Монгол багаа чин сэтгэлээсээ дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа.
Гэхдээ та хэд маань хаана юу бичих тэр зүйлийг тань тухайн зохион байгуулагчид, бусад улс орны тамирчид хэрхэн хүлээж авахыг сайн бодоорой. Бүр хил даваад хэрүүл хийж, хаа хамаагүй үг хэлээр netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү.
Зохион байгуулагч орон гэдэг утгаар та бүхэнд хардах сэрдэх эрх бий. Гэхдээ яагаад тийм зүйл болох боломжгүй вэ гэдгийг та бүхэнд хэлж өгье.
- Physical Asia шоуг Netflix-ийн Олимп болгох том алсын хараатай байгаа хүмүүс хэзээ ч наана нь эх орныхоо багийг шууд дэмжих ялуулах зүйл хийхгүй энэ нь ямар том эрсдэлтэйг, ямар хатуу хуультайг тэд хамгийн сайн мэдэж байгаа
- Солонгос улсын баг маань өмнөх season 1, season 2 дээр өрсөлдөөд үзчихсэн, иймэрхүү шоуны хамгийн их туршлагатай залуус
- Эзэн орны сэтгэлзүй гэж давуу тал үүсгэдэг зүйл бий. Үүнийг энэ зун болсон 3х3 шигшээ багийн охидууд маань ч батлаад өгсөн
- Солонгос багийн хувьд аль аль талдаа дарамттай орсон нь тодорхой. Эх орондоо өөрсдөө зохион байгуулж буй тул заавал ялах, нөгөө талаас ялсан ч ийм хардалт сэрдэлт үүсэх нь гарцаагүй байсан. Гэхдээ тэд чадсан, тэмцээний ялагч нь Солонгосчууд
- Харин энэ шоунаас хамгийн их үнэ цэн, үр өгөөж, бусдад танигдаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, хайр хүртэж чадсан улс гэвэл яалтчгүй Монгол.
- Дэлхий нийтийн монгол хүнийг харах өнцөг өөрчлөгдлөө. Зөвхөн бяр, хүч бус, оюун ухааны хувьд тэд үнэхээр өөр юм гэдгийг “дайчид” маань сурталчилж чадлаа.
- Олон улсаас биднийг дэмжин сайхан сэтгэгдлүүдийг ирүүлж байхад, Монголчууд бид ч бидэнд ийм боломжийг олгосон Солонгос талд Netflix талд талархах нь зүй ёсны болов уу
- Монгол бахархлын өдөр маань ч ойртож байна. Энэ жил онцгой үед давхцаж байна гэж харж байна.
Тиймээс Монголчууд минь Netflix-рүү, Солонгос тамирчид руж дайрсан гүтгэлэг болоод байж боломгүй үгсээ дотроо хадгалаад, үнэхээр стресс нервээ гадагшлуулмаар байвал өөрийн дуртай спортоороо хичээллээрэй гэж хүсье. Дэлхий нийтийн анхааралд байгаа дээрээ эерэг бүхнээ л гадагшаа таниулж чадвал хийж бүтээж, зорьж байгаа залуучуудад маань хэрэгтэй юм даа” гэв.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм, манай улсад бол үнэхээр сайхан боломж олдсон. Өмнөд солонгосууд чинь оюуны ч survival шоутай, өмнөх 2 нэвтрүүлэг гээд иймэрхүү шоу тэмцээн зөндөө зохиогддог тул арай өөр сэтгэлгээтэй. Жишээ нь зогсож цаг алдаж болдоггүй гэдгийг мэднэ. Анхнаасаа байдлыг харахгүйгээр дайрах ёстой мөн эхний раундад ялахыг эрмэлзэх гэдгээ мэднэ. Учир нь урдах тэмцээний оролцогчдоос хараад суралцсан байдаг. 2-р байр хүртэл явна гэдэг анх удаа оролцож буй орны хувьд том амжилт. Магадгүй ирээдүйд бид энэ амжилтандаа ч хүрэхгүй байж магад. уужуу сэтгэх хэрэгтэй. 2. Манай улс үнэхээр чамлахааргүй сайхан завшаан болсон, боломж олгосон хэрэнд нь итгэлийг нь алдалгүй оролцлоо. Юүтүүб дээр хамгийн их хандалтыг манай улс авсан байна. Солонгосын хүмүүсийн 2 жилийн өмнөх бичлэгийн тоотой манайхны бичлэгийн тоо тэнцүү эсвэл илүү байна. Бусад олон сая хүнтэй орны тамирчдын бичлэг ч олигтой хандалт аваагүй байна. Энэ чинь том амжилт. Өөр платформ дээр ямар байгааг мэдэхгүй ч. Тиймээс цаашид иймэрхүү тэмцээн болбол монголоос хүн оролцуулахыг эрмэлзэж магадгүй. Манайхан эергээр талархаж хүлээж авах ёстой. Эхэндээ бол оролцуулж байгаад нь баярлаж байсан. одоо алтан загасны эмгэн шиг даварч болохгүй.
Тийм ээ ингэж хэлэхийг л хүлээж байлаа. Солонгос хүмүүс аль ч сайт дээрээ тэр бүү хэл Netflix K -д хүртэл Зөвхөн тамирчид биш Монгол орон монголын ард түмнийг хайрлаж сайн сайхан сэтгэлтэй гэж магтаж зарим нь Монгол руу заавал явна бид царай зүс , зарим үг хэллэг хүртэл адилхан гээд л сайн сайхнаар бүгд бичсэн. Зарим хэрүүлийн муу хорон санаатай хэсэгхэн монголчууд / Монгол ч мөн юмуу даа!/ өдөөн хатгаж могойн хороо цацаж байсан. Хаа газарт Монголдоо ч байсан гадны улстай эв зүйтэй зохистой харьцаж , Монголорны нэр төр хойч ирээдүйгээ бодоцгооё залуус аа!
Ёстой зөв, санал нэг байна
Зөв. Манай баг (гайхалтай баг) оролцож, дэлхий даяар олны хүндэтгэлийг хүлээсэн. Энэ л чухал.
Зөв, манайхаан, хүлээж аваарай, нэгэнт болоод өнгөрсөн зүйл, хардах эрх байх ч ёс зүйтэй, соёлтой байх хэрэгтэй, ямар ч байсан л бид Монголчууд том хожсон шүү. Ухаантай байгаарай.
Тийм шүү. Дэлхий тэр чигээрэй монгол солонгос ын залуусыг харж байгаа. Амжилттай сайхан оролцсон 2 улсын үалууст баяр хүргэё
Харин тийм.Сүүлдээ мөнгөний төлөө явсан юм шиг сэтгэгдэл төрүүлж бна.Монголоо ялсан гэдгийг бүгд харлаа шүү дээ.
Нэрээ тийм шүү
Монгол бахархлын өдөр маань ч ойртож байна. Энэ жил онцгой үед давхцаж байна гэж харж байна. ийм бишээ Өдөр болгон гоё сайхан Амьд байх эрүүл байх бахархалтай йх нь хамгийн сайхан
энэ бол зөвхөн шоу. олимп бас биш. шүүмжлэгч мэргэд анхнаасаа солонгост биш монголд тэмцээн зохион байгуулах сачий хүрэхгүй тул амаа татацгаа
Тийм шүү. Монгол тамирчид олон улсаас ийм сайхан үнэлгээ аваад, Монгол хүн гэж ямар хүмүүс вэ гэдгийг мэдүүлээд ирж байна. Гэтэл муухай үгтэй комент бичиж байгаа хүмүүс хамаг сайхан үнэлгээг навс унагаж болохгүй ээ.
МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА
Манайхан ч бусдыг буруутгаж харлуулахдаа сурамгай хүмүүс дээ. Хэн нэгнийг ямар нэгэн зүйлд заавал буруутгаж байдаг.
Хүлээцтэй ухаантай байгаараа монголчууд минь мундаг шүү
Маш зөв
Атаархуу эрлийзүүд хутгана шүү
Тиймээ. Манай багт боломж олдсон. Солонгосчууд хожигдсон бол бид ялах байсан.
Үзээгүй болохоор стресстэх юм огт алга даа
Хөөрхий дөө ядуу улсын зовлон юм даа, ийм дэмий юманд ахиж битгий оролцоорой,Солонгос яг үнэнчээр ялсан бол өөр хэрэг, дуугай байхсан. Хөөрхий хэдийг минь дэмий баахан ядраасан нь бах таваа хангаж дорд үзсэн мэт, Солонгосууд хичнээн сайхан юм бичээд яадгийн цаасан малгай өмсөж бөгс долоож сурсан гарууд л тийм юманд сэтгэл хөөрөх байх.
Тэр Гантогтохын хүүхэд та 2 Монгол багт маш их гай чирсэн 2 чадваргүй гай ад зэтгэр байлаа...
Та нар харин амаа татаж сураарай sbn page дээр бичсэн хогийн постоо усигаарай!!!
Тийм шүүдээ, энэ бол зүгээрл нэг тэмцээн, энэнээс болж олон нийтийн тавцан дээр элдэв юм бичиж муухай сэтгэгдэл үлдээнэ гэдэг тэр хүмүүс өөрснийхөө ямар муухай гэдгийг харуулж байгаан, тэмцээн болоодл өнгөрнө, муухай сэтгэгдэл үгс мартагдахгүй шүү. Юманд тэвчээртэй, соёлтой, уужуу сайхан сэтгэлтэй хүмүүс гэдгээ л харуулж байвал сайнсан.
Physical Asia шоуд монголчууд маань оролцсон нь Монгол хүн ямар мундаг хүчирхэг, тэвчээртэй, дайчин гэдгийг харуулж чадсан. Тиймээс Солонгос болон бусад орны оролцогчид монгол хүн гэж дэлхийн талыг эзэлсэн Чингэс хааны удам угсаа үнэхээр хүчирхэг юм байна гэдгийг нүдээрээ харсан. Харин ч монголчууд бид амжилттай оролцсон хүчирхэг залуусдаа баярлаж, бахархаж, баяр хүргэх ёстой.
одоо больцгоо ер нь бол баруун аймгийнхан л ийм нэхэл хатуу нойтон хамуу шиг яншаа зантай шүү
Хамгийн муу оролцогч нь увсын аваргын ач охин бсан шүү
hen tiim balai yumiig uzdeg bnaa kkk oroltsoj bgaa mongolchuud ni dandaa hogiin ork batsaanuud bnlee kkk solongosiig mongol hezee ch ylj chadahgui
Дөлгөөн чи бол хамгийн муу оролцогч...