Финландын үндэсний телевиз өхөөрдөм гөлөгнүүд шууд дамжуулж буй нь олон сая үзэлт авч байна
Финланд улсын үндэсний телевиз болох “Yle” өхөөрдөм шууд дамжуулж буй нь олон сая хүний анхаарлыг татаад байна. Тус телевиз “Pentulive” буюу “Puppy Live” шууд дамжуулалтаараа Лаготто Романьоло үүлдрийн Хилкка нэртэй нохойн гөлөгнүүдийн унтаж, тоглож буйг нь 24/7 дамжуулж байгаа юм.
Хилкка аравдугаар сарын 10-нд хоёр эм, дөрвөн эр гөлөг зулзагалжээ. Үүний дараахан шууд дамжуулалтыг эхлүүлсэн байна. Гөлөгнүүд шинэ гэртээ очих хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл “Yle” телевиз шууд дамжуулалтаа үргэлжлүүлэх аж.
“Pentulive” одоо зургаа дахь улиралдаа гөлөгнүүдийн амьдралыг шууд дамжуулж байгаа аж. Финланд улс 5.66 сая хүн амтай ч тус шууд дамжуулалт өнгөрсөн жил 6.5 сая хандалт авсан байна. Мөн сошиал платформууд дээрх пэйжүүд нь 20 сая орчим үзэлт авчээ. Энэ жил Хилккагийн гөлөгнүүд өнгөрсөн жилийн амжилтыг давсан хандалт авах магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: CNN













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.