Олон зуун сая ам.доллар луйвардсан Элизабет Холмсын баримтат кино хит болж байна
Дампуурсан “Theranos” компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмсын талаарх “You Can See Everything” баримтат кино сүүлийн 20 гаруй жилд бокс оффисоос хамгийн өндөр нээлтийн ашиг олсон баримтат кино болжээ. Нэйтан Филдер, Лэнс Оппенхайм нарын хийсэн тус кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 15 сая ам.долларын орлого олсон байна.
Тус кино гурван цагийн урттай ч Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг хотуудад амралтын өдрүүдээр бүх тасалбар зарагджээ. Киноны дистрибьютер “A24” студи “You Can See Everything”-ийг “21-р зууны хамгийн том хязгаарлагдмал нээлтүүдийн нэг” гэсэн байна. Тус кино Хойд Америкт 900 хүрэхгүй театрт гарч байгаа юм.
Элизабет 2003 онд “Theranos” компанийг үүсгэн байгуулж, олон зуун эрүүл мэндийн шинжилгээг хэдхэн дусал цусаар хийж болох технологи бүтээсэн гэж мэдэгдэн олны анхаарлыг татсан. Гэвч тус технологи ажилладаггүй болох нь илэрсний дараа тэрбээр 11 жил хорих ял сонссон юм. Элизабет хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл олгох замаар 700 сая ам.долларыг босгосон байна. “Theranos” компани оргил үедээ 9 тэрбум ам.долларын үнэлгээ хүрч байжээ.
Эх сурвалж: CNN













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайханбилэг Элбэгдоржын тухай кино хийвэл бүүр ална
Засс өөрсдийнхөө газрын луйварчингаар кино хийгээш
хаха Америкад кино хийх нь манай газрын луйварчинд хамаатай тээ бас л сайхан мэдрэл пяз юмаа чи
Паах айхтар зальт луйварчин байна. Одоо эмэгтэйчүүд их залилан хийдэг болсон гээд их ярьж байгаа. Туркүүд их залилан хийдэг. Асар худлаа ярьдаг, асар худлаа яриа тараадаг гээд л алдартай. Туркэд байж байгаад ирсэн монгол эмэгтэйчүүд, залуус энд Монголд Улаанбаатарт монгол иргэдээ ангайтал залилаад луйвардаад худал яриад залилан хийгээд алга болдог гээд л.Ийм залилагч нар туркээс ирсэн монгол эмэгтэйчүүдээс эхтэй. Нүгэлтэй худлаа ярина бохир заваан юмнууд луйварчид өлөн царайлсан гахайн тооройууд
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud