НИЙГЭМНийгэм мэдээ
Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гэр бүлд Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулав

Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нар 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 60 ахмад дайчны гэр бүр, үр хүүхэд, ач зээ нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардууллаа.
Дорнод аймгийн ард иргэд 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд хамгийн их хохирол амссан. Газар нутаг, тусгаар тогтнол, эрх чөлөөт амьдралыг батлан хамгаалж, фронтод байлдаж байсан баатарлаг арми, цэргүүдийнхээ баттай ар тал, тэмцэл ялалтын утаан дунд ард цолтой байлдагчид явсан түүхэн гавьяатай иргэд юм.
Энэ нутгаас улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулсан үе үеийн удирдагчид, эрэлхэг баатрууд, хувьсгалчид төрөн гарсныг ч мөн бид мартах учиргүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.