НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир нэгдүгээр сард Украины цэргүүдэд олзлогдон хоригдож буйг албаныхан мэдээгүй байна

Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир 2026 оны нэгдүгээр сараас хойш Украинд дайны олзлогдсон цэргүүдийн баазад хоригдож байгаа тухай энэ есдүгээр сарын 3-ны өдөр “StopRussianRecruiters.org” сайтад  мэдээлэл гарчээ. Энэхүү сайт “I Want to Find” төсөлтэй хамтран Украины зэвсэгт хүчинд олзлогдсон гаднын иргэдийн баталгаажсан мэдээллийг хүргэдэг юм байна.

 Пунцаг овогтой Пүрэв-Очир хэмээх Монгол Улсын иргэн ОХУ-ын талд байлдаж байхдаа украинчуудад олзлогдсон тухай мэдээллийн мөрөөр бид Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Энэ тухай албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй. Тодруулаад хариу өгье” гэлээ. Харин Гадаад харилцааны яамныхан "Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам (Украиныг хавсран хариуцдаг)-аар дамжуулан мэдээллийг тодруулж байна" гэв.

ОХУ Украины дайнд гадаад иргэдийг хөлсөөр байлдуулдаг. Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир нь ОХУ-ын Зэвсэгт хүчний 38-р моторт цэргийн бригадын 21720 дугаар ангид алба хааж байжээ. Түүнийг Запорожье мужаас Украины цэргүүд олзлон авсан тухай "Stop Russian Recruiters" сайтын нийтлэлд мэдээлжээ.

П.Пүрэв-Очир яг ямар шалтгааны улмаас дайнд явсан нь одоогоор тодорхойгүй ч Монгол Улсын иргэн гадаадад олзлогдон, 9 сар хоригдож байхад монгол төр мэдээгүй байгаа нь хачирхалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зүч
зүч

орсын шоронд хоригдож байгаад дайчлагдсан байхөө. Тэрнээс сайн дураараа хүн алах гэж явахгүй байхаа...

Зочин
Зочин
Reply to  зүч

Оросыг дэмждэг оркууд сайн уншаарай, Евсиковын военкоматад бүртгүүлээд "Орос эх орныхоо төлөө"аян дайнд мордоорой !

Бат инженер
Бат инженер

Бууж өгч нэрээ гутаасан амьтныг Монголд буцааж аваад яах вэ. Мөнгөний төлөө Оросын талд байлдаад байхдаа яахав дээ. Гутамшиг

Зочин
Зочин

Иргэдээ золбин болгосон "ардчилсан нийгэм гэгч"-ийн барууны багш нараа хамгаалах гэж орилолдох солиорогчид харин сайн ойлгож авцгаа.Эх орон гэх сэтгэл итгэлгүй, хулгайч луйварчин золбин иргэдийг бүтээсэн ардчиллын гай энэ.

Т1 баачкаа
Т1 баачкаа

Муу эр дайнд хөөрнө гэж. Сайн дураараа шунахайн сэдэлтэйгээр явсан тул тэр л биз.

Дэл
Дэл

Хэн хаана байлдах нь монголын хууль тогтоомж зөрчиж байгаа юм байна даа гэхдээ Францын легионд олон монголчууд хөлсөөр алба хааж олон аюултай газар явж зарим нь амиа алдахад юу ярьсан юм вэ

Зочин
Зочин

Юу ч хийсэн сайн ч хүн бай муу ч хүн бай Монгол Улс иргэнийхээ хойноос явах л ёстой. Харамсалтай нь иргэдээ огт тоодоггүй улс шүү дээ

Зочин
Зочин

Нэг их сэвээд байх хэрэггүй дээ. орост яваад хэрэгт холбогдоод дайнд явсан байж болно. Эсвэл өөрөө сайн дураараа хөлсний цэрэгт элссэн байж болно. Бахархах бахдах түүх гарч ирэхгүй нь ойлгомжьой. Залуу ч биш .

Зочин
Зочин

Naadahchin orosod hvn alaad shorongosoo dainruu achigdasan shvv

Muugii
Muugii

Huchind avtaad yavsan bailgui dee. Yalaa gej Orosiin tald baildahiin. Sudlah heregtei….

Зочин
Зочин

Тодруулах хооронд чад хийнэ дээ.

Зочин
Зочин

Үхсэн бол амар, хэнд хэрэггүй

Зочин
Зочин

Orosin shorond orson surag bsan Achigdsan l bhdaa huurhii

МОНГОЛ
МОНГОЛ

ФАШИСТ ОРОСЫН ТУСГАЙ АЛБАНХЫХНЫ АМАЛСАН ХЭДЭН РУБЛЬ ХУУРТАН БУЛААН ЭЗЛЭХ ДАЙНД ОРЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ , БУСАД ХОЛБОГДОХ ХУУЛЬД ЗААСАН ГЭМТ ХЭРЭГ ХЭРЭГ БИЕЭР ҮЙЛДЭН ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛЖЭЭ !

Холбоотой мэдээ

Back to top button