Сурвалжилга I Мөнгөгүйн улмаас зарим жолооч урд хоёр дугуйгаа л өвлийнхөөр солиулдаг нь эрсдэлтэй гэв

Хүйтний ам наашилж, анхны цас ормогц дугуй засваруудын үүдэнд автомашинууд дугаарлаж, жолооч нар өвлийн дугуйгаа солиулах гэж яарна. Нэг автомашины дөрвөн дугуйг шинэчлэхэд сарын цалингийн багагүй хэсэг шаардлагатай болсон. Тиймээс зарим жолооч анхны цасны дараа засварын газар дугаарлаж, нэг хэсэг нь хуучин дугуй сонгож, эсвэл дараагийн цалингаасаа өвлийн бэлтгэлээ хийх гэсээр оройтуулдаг. Өчигдөрхөн зуны дугуйтайгаа явж байсан хүмүүс гэнэт өвлийн бэлтгэлээ базаах шаардлагатай болж, зарим нь хэдэн цаг дугаарлаж, бусад нь тохирох дугуйгаа хайж зах хэснэ. Харин зарим жолооч цалингаа буухыг хүлээсээр цастай замд зуны дугуйтайгаа явах эрсдэлтэй нүүр тулах энүүхэнд.
Өвлийн дугуйгаа солиулах хэрэгтэйг мэдэхгүйдээ биш, дөрвөн дугуйг нэг дор шинэчлэх мөнгө хүн бүрд байдаггүй. Шинэ дугуй авах уу, арай хямд хуучныг сонгох уу, эсвэл одоохондоо хоёр дугуйгаа л солиулах уу. Өвөл ойртох тусам жолооч нарын өмнө ийм сонголт тулгардаг аж.
Тасганы овоонд дугуй засвар ажиллуулдаг Г.Ганбат “Цас орохоор л манайхан өвлийн дугуйгаа солиулах ёстойгоо санадаг. Анхны цас орсон өдөр дугуй засваруудын ачаалал оволзоод эхэлдэг. Урьдчилж солиулах нь ховор” хэмээн ярив.
Энэхүү байдал Баянхошууны Хөтөлд байрлах дугуй засваруудад ч адил байдаг аж. Дугуй худалдаа, засвар эрхэлдэг А.Алтанзулын хэлснээр анхны цасны дараа үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгддэг бөгөөд зарим нь мөнгөний боломжоо харж, цалингаа буухыг хүлээсээр дугуйгаа солиулдаг байна. Ийнхүү өвлийн бэлтгэл зарим хүнд дугуйгаа сонгоод солиулах төдий ажил бол заримд нь хэдэн зуун мянган төгрөгийн зардлаа хэрхэн зохицуулах тухай асуудал болдог. “Өгөөмөр” захын дугуйны үнэ, засварын газрын тариф, худалдаа эрхлэгчдийн ярианаас харахад жолооч нарын сонголтыг зөвхөн цас, хүйтэн бус, халаасанд нь байгаа мөнгө ч шийдэж байна.

Тасганы овоонд Дугуй засварын газар ажиллуулдаг Г.Ганбат 

Баянхошууны Хөтөлд дугуйн худалдаа, засварын үйлчилгээ эрхэлдэг А.Алтанзул
-Өвлийн дугуйг цас орж, халтиргаа гулгаа эхлэхээс дор хаяж нэг сарын өмнө солиулах нь зүйтэй-
Өвлийн дугуйг цас орж, халтиргаа гулгаа эхлэхээс дор хаяж нэг сарын өмнө солиулсан байх хэрэгтэй гэдгийг Баянхошууны Хөтөлд дугуй худалдаа, засвар эрхэлдэг А.Алтанзул зөвлөв. Гэвч бодит байдал дээр үйлчлүүлэгчид анхны цасны дараа олноор ирдэг байна. Тэрбээр “Мөнгөний боломжтой хүмүүс урьдчилж солиулчихдаг. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс цалингаа буухыг хүлээнэ. Боломжтой болохоороо дугуйгаа солиулдаг” гэлээ.
Зарим жолооч эхлээд урд талын хоёр дугуйгаа өвлийнхөөр сольж, дараа нь үлдсэн хоёроо солиулахаар дахин ирдэг аж. Ингэснээр тодорхой хугацаанд автомашиных нь урд хоёр дугуй өвлийнх, арын хоёр нь зуны дугуйтай хэвээр явах тохиолдол гардаг байна. Гэвч мөнгөө хэмнэх гэж хийсэн энэ сонголт зам дээр эрсдэл дагуулж болзошгүй. Дугуйнуудын барьцалдалт харилцан адилгүй байх нь автомашины тогтвортой байдал, тоормост нөлөөлнө. Ялангуяа цас, мөстэй замд огцом тоормослох, чиглэл өөрчлөх үед жолоодлого алдах эрсдэл нэмэгддэг. Иймээс дөрвөн дугуйгаа автомашин үйлдвэрлэгчийн заасан хэмжээ, шаардлагад нийцүүлэн, тухайн улиралд тохирсон дугуйгаар тоноглох нь чухал.
А.Алтанзулын хэлснээр зарим жолооч дөрвөн улирлын дугуйгаар өвөл, зунгүй явж болно гэж боддог. Гэвч өвлийн нөхцөлд тохирсон дугуй сонгох нь халтиргаа гулгаатай замд аюулгүй зорчиход чухал нөлөөтэй.
“Өгөөмөр” захын дугуйны худалдаа эрхлэгчдийн ярьснаар Хятадаас шинэ дугуй ихээр орж ирэх болсон нь сонголт болон үнэ ханшийн сонголтыг нэмэгдүүлжээ. Тухайн худалдаа эрхлэгчийн мэдээллээр хуучин дугуй нэг бүр нь 50 мянган төгрөгөөс эхэлдэг бол шинэ хятад дугуй нэг нь 120 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Энэ нь тухайн худалдааны газрын жишиг үнэ бөгөөд бүх хэмжээ, брэндэд ижил үйлчлэхгүй.
Тэгвэл дөрвөн дугуй авахад ямар зардал гарах вэ?
А.Алтанзулын хэлснээр хүмүүс Японд хэрэглэгдэж байсан дугуйг ихэвчлэн сонирхдог. Тэрбээр өөрөө ч баллуур мэт зөөлөн, нягт хээтэй Япон дугуйг чанартай гэж үздэг аж. Хуучин дугуй авахдаа үйлдвэрлэсэн он, хээний гүн, резиний хатуурал, хажуу ханын язралт, овойлт, нөхөөс зэргийг шалгах шаардлагатай. Харахад хээ нь сайн мэт боловч резин нь хатаж, хүйтэнд барьцалдах чанараа алдсан байдаг гэлээ.
“Өгөөмөр” захын худалдаа эрхлэгчийн хэлснээр зарим жолооч автомашиныхаа үйлдвэрийн заасан хэмжээнээс өндөр дугуй сонгох нь бий. Дугуйн хэмжээ, брэнд, хийц, шинэ эсвэл хуучин эсэхээс шалтгаалан үнэ өөрчлөгддөг. Тухайлбал, Toyota Prius 41 автомашинд стандарт хэмжээтэй дугуй нэг бүр нь 60 мянган төгрөг орчим байхад 205/65 R16 хэмжээтэй дугуй 130 мянган төгрөг хүрч болох аж. 205/65 R16 гэсэн тэмдэглэгээний 205 нь дугуйны өргөнийг миллиметрээр, 65 нь хажуу ханын өндрийг өргөний 65 хувь байхаар, R16 нь 16 инчийн обуданд тохирохыг илэрхийлнэ. Зарим жолооч автомашинаа өндөрлөж өөрийн хүссэн хэмжээтэй болгохын тулд дугуйгаа томруулдаг.
Дугуйгаа солиулахад хэдэн төгрөг төлөх вэ?
Дугуй худалдан авах зардлаас гадна угсралтын төлбөрийг тооцох хэрэгтэй. Баянхошуу хөтөлд үйл ажиллагаа явуулдаг А.Алтанзул тэднийхээс дугуй худалдан авбал угсралтыг үнэгүй хийж өгдөг. Харин жижиг тэрэгний нэг дугуйг дангаар нь солиулахад 8 мянган төгрөг, жийп автомашины дөрвөн дугуйг солиулахад 60–80 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Тасганы овоонд засвар ажиллуулдаг Г.Ганбатын хэлснээр жижиг тэрэгний дөрвөн дугуйг солиулах үйлчилгээ 50 мянган төгрөг.
Харин А.Алтанзулын хэлснээр дөрвөн дугуйг тус бүр 8 мянган төгрөгөөр солиулахад 32 мянган төгрөг болно. Энэ зөрүү нь засварын газрын үйлчилгээний нөхцөл, тариф харилцан адилгүй байдгийг харуулж байна. А.Алтанзулын хэлснээр хотын төвийн зарим засварт дугуй солих үйлчилгээ 100 мянган төгрөг орчим хүрдэг тул гэр хороололд байрлах засварыг зорьж ирэх жолооч нар ч байдаг гэлээ.
Өвлийн дугуйгаа урьдчилан солиулах нь өрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах тухай асуудал юм. Мөнгөний боломж хүрэхгүйгээс өвлийн бэлтгэлээ хойшлуулах жолооч бий. Гэхдээ боломжтой үедээ урьдчилан төсөв гаргаж, автомашиндаа тохирох дугуйг сонгох нь гэнэтийн зардлаас сэргийлэх нэг арга юм.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shine dugui 120 myanga, huuchin ni 50 myanga gsed l uvuulj ehelsen chin ali hezeenii asuudal boldoo
Улаанбаатар хотын жолооч нар маань өвлийн дугуйгаа цагтаа сольж чадахгүй л цалингаа хүлээдэг ш дээ
Tsas orohrool dugaarlaad, untei shuleed l duusdag zvil bna, uridchilaad avchih mungu aldai
Өвлийн дугуйгаа солино гэдэг чинь цалингийн багагүй хэсгийг авдаг асар том зардал шүү дээ
Zasgiin gazarin lobi ntr gej yarihaar ed nar shig amidralyn har ursaald orson humuusiig harahgui
Эрх баригчид болон дарга нар өөрсдөө гоё шинэ машин унадаг болохоор дугуйны зовлон мэдэхгүй
Toyota Prius mashin uridchilaad dugui avna gedeg chin bas l tom zardal shuu dee, mongoo tootsoolno
Хятад шинэ дугуй 120 мянга, японы хуучин нь 50 мянга гээд сонголт хийх гэж ядарч байна даа
Өвлийн дугуйгаа цас орохоос өмнө соль гэдэг ч мөнгө нь байхгүй болохоор яаж ч чадахгүй ш дээ
Dugui solih uilchilgeenii une ntr hurtel hot dotor zuruutei, ger horoolold 50-80 myanga bna
Uvliin бэлтгэл хийнэ гэдэг чинь жирийн иргэдийн хувьд маш хүнд дарамт болчихлоо шүү дээ
Монголын ард түмэн өвлийн идшээс гадна өвлийн дугуй гээд л ар араасаа гарсан зээлтэй амьдарч байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Өвлийн хүйтэн эхлэхээс өмнө автомашины дугуйгаа шинэчлэх гэж цалингаа хүлээсэн хүмүүс олон байна
Dugui avch chadahgui tsastai zamd zuny dugui-taigaa yvsan humuust l hamgiin hetsuu bna shd
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd