НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын арслан Р.Пүрэвдагва, харцага О.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд тэрбум мод аянд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Алтан намар – Мод тарих улирал” аяныг эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын СХД-ийн 32-р хороо, Хүй долоон худагт баригдах Цэнгэлдэхийн гадна болон ногоон байгууламжийн талбайд мод тарих “ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ”-ийг Намрын дунд сарын шинийн 08-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр хэрэгжүүллээ.

Мод тарих өдөрлөгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн нээж Нийслэлийн ЗДТГ-ын нэгж салбарууд болон Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцов.

МҮБХ мод тарих ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд тэргүүн Ц.Магалжав, Хүй долоон худгийн дэвжээнд Даншиг наадамд 4 удаа түрүүлсэн улсын арслан Р.Пүрэвдагва ахлагчтай улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын шинэ начин Х.Наранбаяр, Ж.Жавхлан, аймгийн начин А.Ширнэндагва, улсын начин Л.Батзориг ахлагчтай, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Бо.Батжаргал, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Д.Тамир, Э.Сумъяабат, Ж.Ням-Эрдэнэ нарын Алдар, Хилчин спорт хорооны улс, аймгийн цолтой бөхчүүдийн төлөөлөл оролцлоо.

МҮБХ болон бөхчүүдийн төлөөлөл ийнхүү мод тарих аянд хамрагдсанаар ирэх жил ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн Цэнгэлдэхийн бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button