Эдийн засгийн мэдээ

Хоёр өрөө байрны сарын түрээс 1.9 сая байгаа нь дундаж цалингийн 65 хувьтай тэнцэж байна

Улаанбаатар хотод нэг өрөө орон сууцын сарын түрээсийн дундаж үнэ есдүгээр сард 1.38 сая төгрөг, хоёр өрөө орон сууцынх 1.97 сая төгрөг буй талаар ҮСХ-ноос танилцууллаа.

Өмнөх сартай харьцуулбал нэг өрөөний сарын түрээсийн дундаж үнэ 1.4 хувиар буурсан бол хоёр өрөөнийх 2.1 хувиар өсжээ. Байршлаар нь харвал Сүхбаатар дүүрэгт 1-3 өрөө орон сууцын сарын түрээс 1.6-3.6 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр. Сонгинохайрхан дүүрэгт 1.1-1.7 сая төгрөг буюу хамгийн хямд байна.

Хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд сарын дундаж нэрлэсэн цалин 3.02 сая төгрөг. Үүнтэй харьцуулбал нэг өрөө орон сууцын сарын түрээсийн үнэ дундаж цалингийн 45 хувь, хоёр өрөөний түрээс 65 хувьтай тэнцэж буй. Харин гурван өрөө орон сууцын түрээсийн үнэ 3.04 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас давсан байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button