Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

У.Отгонбаяр гишүүний Дорнодод дагуулж очсон "Мобиком"-ын захирлууд тул агнахаар яваад, Нөмрөгийн дархан цаазат газрыг шатаажээ

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Мобиком Корпорацийн захирлууд тэргүүтэй хүмүүс энэ сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтод очсон. Шалтгаан нь Сүмбэр боомтыг Мобиком корпорацын хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабелиар холбосон ажлын нээлт байв. Үйл явдалыг тодруулбал, Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн Халхголын хилийн отрядын заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгсөн байна.

Маргааш нь буюу энэ сарын 8-ны өдөр Мобиком корпорацын захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198-р ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ. Улмаар Мобиком Корпорацийн Япон захирлын "Nissan Patrol-Y62" маркийн 60-11 ... улсын дугаартай машин дархан цаазат газарт зорчих үед доод хэсэгт нь өвс их хэмжээгээр орооцолдож шатсаны улмаас гал түймэр гарсан байна.

Тэгвэл "УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дагуулж очсон Мобиком корпорацын захирлуудтай хамт дархан цаазат газарт ан хийж хууль зөрчиж яваад түймэр дэгдээлээ" гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээгээр "хүчтэй" яригдаж, олны анхаарлыг татах болов.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр "У.Отгонбаяр гишүүн Сүмбэр боомтыг шилэн кабелд холбосон ажлын нээлтэд оролцсон өдрөө хот руу буцсан бөгөөд түймэр гарсан өдөр Улаанбаатар хотод ирсэн байсан" аж.

Түймэрт өртсөн Дархан цаазат газрын видео /иргэний бичлэг/:

Түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар нь намаг шалбааг ихтэй, олон даваа, гүвээтэй учраас машинтай явахад хэцүү газар. Өөрөөр хэлбэл, "томчууд" эрх мэдэл бүхий албан тушаалтан, олигархууд баавгай, уссурийн хандгай, голын халиу, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтдыг агнах гэж очдог байна. Одоогоор түймэрт Монгол улсын зүүн цэг болох Соёлз уул, Модтой хамар даваа, Гурван гол, Дуут, Ар Өвөр сүм зэрэг дархан цаазат газар шатжээ.

-Нөмрөгийн дархан цаазат газар Соёлз уултайгаа хамт шатаж дуусав-

Эх сурвалжийн мэдээлснээр,

"Тус таван машинд Мобиком Корпорацийн удирдах албан тушаалтан гурван хүн, орон нутгийн хоёр иргэн, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн дүү зэрэг хүмүүс зорчиж явсан. Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг Хил хамгаалах ерөнхий газраас аваагүй, хурандаа н.Гантөгсөөс зөвшөөрөл аваад л орсон.

Тухайн үед байгаль хамгаалагчтай таарсан ч "бид Гантөгсөөс зөвшөөрөл авсан, явуул" хэмээн илт дээрэнгүй харьцаж байсан. Тус газарт энгийн иргэд нэвтрэх бараг боломжгүй, зөвшөөрөл огт өгдөггүй. Зөвхөн өндөр албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй хүмүүс л ан хийж зугаацах гэж нисдэг тэргээр нэвтэрдэг.

Түймэр гарах шалтгаан болсон Мобиком Корпорацийн захирлууд болон бусад хүмүүсийг Халхгол сумын Цагдаагийн газарт дуудан мэдүүлэг авсан. Гэтэл захирлууд Улаанбаатараас өмгөөлөгч дуудаж, өөрсдөө хот руу буцсан.

Монгол орны цор ганц гэгдэх дархан цаазат газар шатаж, нэн ховор ан амьтад нь түймрээс дүрвэж БНХАУ-ын хил рүү олноороо орсон. Түймэр дэгдсэн өдрөөс эхэлж Хятадын хилийн цэрэг бэлтгэл ажлаа хангаж, түймрийг цурамд оруулж байгаа. Мөн түймрээс дүрвэсэн амьтадыг өөрсдийн хил рүү нэвтрүүлж байна" гэв.

Монгол Улсын эрүүгийн хуулиар дархан цаазат газар зэрэг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй ан агнах нь гэмт хэрэг. Тухайлбал, эрүүгийн хуулийн 24.5.2-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан бол 5.4–27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1–5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1–5 жил хүртэл хорих ял шийтгэх хуультай.

-У.Отгонбаяр гишүүний дагуулж очсон "Мобиком"-ын захирлууд түймэр гаргаснаа зөвшөөрөв-

Зургийн тайлбар: Япон захирлуудын унаж яваад шатсан гэх автомашины загвар

Энэ талаар Мобиком Корпораци "2026 онд Халхголын хилийн бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлж, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх, сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг нэвтрүүлэх, судлах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гаргасан харамсалтай үйл явдал боллоо" хэмээн мэдэгдсэн.

Монгол Улсын хуулиар хээрийн түймэр гаргах нь эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлээр зохицуулагддаг бөгөөд санаатай эсэх, ямар хохирол учирсанаас хамаарч ял шийтгэл нь өөр юм. Тухайбал, гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 1–5 жил хүртэл хорих ялтай. Харин санаатай тавьсан бол 2–8 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар шалгаж, шийтгэх хуультай.

Түймрийг эргэн санабал, Дорнод аймгийн Халхгол сум, Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газарт ой хээрийн түймэр гарсан" гэх дуудлага энэ сарын 8-ны өдрийн 11:55 цагт Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу галыг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн ангийнхан, Халхгол сумынхан болон Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааныхан дөрөв дэх өдрөө унтраахаар ажиллаж буй юм.

Түймрийн голомт Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км зайд, Халхгол сумаас зүүн урд зүгт 125 км зайд, Нөмрөгийн дархан цаазат газрын Задгайт, Хоньт, Азарга уул, Баян хээр орчмоор гал түймэр тэлжээ. Улмаар түймрийг унтраахаар нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын бүлэг гаргаж, хүч нэмэгдүүлж ажиллаж буй талаар албаныхан мэдээлсэн. Мөн түймрийг унтраахад Дорнодын УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөн, дэмжлэг үзүүлэхээр болсон.

Бид түймрийн нөхцөл байдлын талаар Дорнод аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Хатанбүүвэйтэй холбогдож тодруулахад "Түймэр гарсан газар нь өвсний гарц сайнаас гадна намаг шалбааг ихтэй, олон даваа, гүвээтэй учраас машинтай явахад бэрх учир алба хаагчид мориор, явганаар үүрэг гүйцэтгэж байгаа. Нөхцөл байдлаас хамааран зарим газарт дрон ашиглаж байна. Одоогоор түймрийн голомтод 140 гаруй хүн 18 техниктэй ажиллаж, цурамд оруулсан. Мөн Дорнодын УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөн, дэмжлэг үзүүлэхээр болж боломжтой үүлийг судалж эхэлсэн. Улмаар энэ сарын 12-нд хур тунадас оруулж болох боломжтой үүл гарахаар байна" хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн Дорнод аймгийн Булган, Матад суманд түймэр дэгдээд байна. Нөмрөгийн түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлсэн тул Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүрэг болон БНХАУ-ын талаас нийт 215 хүн, 38 техниктэй оролцож байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр (2026.10.12) 00:55 цагт цурамд оруулжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
62 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс Mobicom ХХК бүтэнээр авсан ч төлж хүрэхгүй хохирол учруулсан юм биш үү? Арай ч дээ, хайран сайхан онгон нутаг минь! Хэдэн далдганасан юмны 4G байлаа ч яалаа байхгүй ч яалаа!!!

Зочин
Зочин

Togos, Soyolz uul, Modtoi hamar davaa geed zun zungiin uzesgelentei gazar maань unen hamsaj duuslaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мана уул шатаа болуу, хилийн цаана үлд сэн болохоор гайгүй ч юм бол уу ?

Зочин
Зочин

Хүрэлсүх лаларын балаг дуусахгүй нь ээ. Дүүг нь гишүүн өллгоод байхдаа яахав дээ. Дүүрсэн тэнэг фсдакууд даа монголчууд

Зочин
Зочин

Гадаад хүмүүсээс илүү энэ тийрэн Монголчуудад маш их учир байнаа. Ёстой Тэнгэр харж байгаа биздээ.

иргэн
иргэн

Ийм балай юмнууддаа хариуцлага тооц л доо

иргэн
иргэн

Цагдаа хууль хүчнийхэн, Байгаль орчны яам тэгээд эдэнд Хариуцлага тооцдоггүй юмуу,,,,эсвэл Гадаадын иргэн Мобикомын удирдлагууд болон УИХ-ын гишүүн хамтарч Гэмт хэрэг үйлдсэн болохоор дуугүй байцгаагаад байна уу, жирийн Мануус түймэр тавьсан бол өдийд холбогдох байгууллагууд бөөн сүр дуулиан болгож байгаа шд,

ХЭН хариуцлага хүлээх юм вэ?
ХЭН хариуцлага хүлээх юм вэ?

ЭНЭ ажлыг зохион байгуулсан УИХ ын гишүүн уучлал гуйгаад огцрох ёстой. ХОХИРОЛЫГ ГАЛ ГАРГАСАН ХҮМҮҮС БАРАГДУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ

Зочин
Зочин

Дорнодчууд Отгонбаярыг их дэмжиж сонгосон шүү, өөрсдийнхөө нутаг орныг шатаалгах л тавилантай байж дээ, хө…..
Яая гэхэв !

Иргэн
Иргэн

Тэр гишүүн болон захирлуудад хариуцлага тооцох хэрэгтэй Түймэр унтраахад гаргасан бүх зардлыг төлүүлээсэй

Зочин
Зочин

Ухнаагийн 2 хүү энэ улсад их гай болж бна шүү

Зочин
Зочин

тул чинь улаан номонд орсон загас шүү

Зочин
Зочин

Mobicom-iinhan 4G suljee ntr gej shou hiij yvj baij mongol orny uzesgeleng huraaj tsuilluu

Зочин
Зочин

Gantogs huwantsar gedeg nuhur zovshoorol ugch uursduu darhan tsazat gazar ntr ruu orson n tsuwral gemt hereg

Зочин
Зочин

Mobicom-iig boykotleh heregtei, darhan tsazat gazar rluu ang hiih gej dald zugaalsan zahiral nar odoo shogond orno

Зочин
Зочин

Ene urgeljilsen tuihriig doloogoh gej 215 hun 38 technik zutgej baihad zahirluud ni zugaalj yavsan bna

иргэн
иргэн

УИХ-ын халдашгүй Дархан эрх Улс орныг сүйдлэж дуусах нээ,

Зочин
Зочин

Муутай нийлвэл могойн хор гэж энэ дээ, Мобикомын захирлууд минь. Одоо наадуул чинь өөрсдөө уснааас хуурай гараад та нарыг чихнэ

Иргэн
Иргэн

Буруутай л бол хуулийн хариуцлага хүлээлгээрэй. Чадахгүй бол ард түмэн хүлээлгэж чадна шүү. Новш

Зочин
Зочин

Mobicom-n zahirluudad company-nii hariutslaga-n togtoltsoo gej bdag bol hariutslaga tootsohiig shaardaj bn. Ene ajild oroltson buh zahirluud ni ajlaa uguh estoi. hoert, hohirliig toluuleh, nuhun sergeelt hiilgeh zuh zardliig garguulah, zuvshuurul ugsun hurandaa-d hariutslaga tootsoh, ikh hurliin gishiin Otgonbayart hariutslaga tootsoj baij irged bid taivshirna shuu!!!

Зочин
Зочин

Ухнаагийн Отгонбандид хатуу шийтгэл оноо.

Зочин
Зочин

Дандаа зугаа цэнгэлээсээ болцгооно, дуракууд!!! Наргиж цэнгэхгүйгээр ажлаа хийгээд ирчихэж чаддаггүй юмуу???!!!!!

Зочин
Зочин

Nomrogiin darkhan tsazat gazar buh araatan amitan ni hyatad ruu durveed, oin tsuil ni shataad duuslaa daa

Зочин
Зочин

U.Otgonbayar gishuun uuruu buteen baiguulalt gej garchihseed daraa ni zahirluud ni ang hiij yvj tuihr uvsdug

Зочин
Зочин

Hiliin tsergiin 0198-r angiin zahiragch n.Gantogs yagaad iim zovshoorol ugch zovtsgoov oo, hariutslaga huleelge

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэлсүх шахаж дарамтлаа биз

Зочин
Зочин

Yapon zahirluud n uls ni shatdag bolhoor Mongol shig bas dald tuihr tavichdag zuil meddeggui yum uu

Зочин
Зочин

Hyatadin hiliin tsergiinhan ochij tuihriig tsuramd oruulj baigaa gej bodhoor mongolyn turod zevseh alga uu

Зочин
Зочин

Nomrogiin darhan tsazat gazar gej Mongolyn tsogts baigaliin unet zuil bsn ymisan, odoo unsen nuurs bolloo

Зочин
Зочин

Mobicom-iin zahiral nar omgoologch duudaad hotruu zugtsan gej baih chin yaaj baigaa novshnuud ve

Зочин
Зочин

Mongol ulsad darhan tsazat gazar zovshoorolgui orson 5 mashiin humuusiig bugdiig ni shuud shorond hiich

Зочин
Зочин

Tuihriig darah gej zutgej bgaa ontsgoiin alban haagchdiin zovlong nuhduud zugaaj yvaad l vvsgesen

Зочин
Зочин

Зөвшөөрлийг ном журмаар нь авах ёстой байсан. Зөвшөөрөл өгөхгүй л байсан байх. Өгсөн ч ямар асуудал үүсч болох талаар анхааруулга өгөх тул сонор сэрэмжтэй явах байсан даа.

Зочин
Зочин

Новшнууд новшнууд бас тэр хурандаа

Зочинзочин
Зочинзочин

Балай юмнууд тансаглал нь хэтрээд газар нутаг хүртэл шатааж түймэрдэж явдаг, эд нар ямар хариуцлага хүлээх биш. Өөр 1 иргэн хүн байсан бол хохирлыг нь төлүүлэх биз.

иргэн
иргэн

Хүрэлсүхийн дүү Отгонбаяр гэж том хүн бий Түймэр тавьсан хүмүүсийг шийтгээч Ерөнхийлөгч өө

Ухна
Ухна

Хуурамч хурандаа хүүрэнсүг ҮХВЭЛ ТААРНА !!!

Зочин
Зочин

Mobicom-iin zahirluud gej darga nar ni darhan tsazat gazar luu an hiij yvj baij tsastai hicheer turtsgelee shd

Зочин
Зочин

Ondogshilnii heseg, darhan tsazat gazar luu ene mungiin uls dandaa zovshoorolgui ntr ntr gaj davardag

Зочин
Зочин

За тэгээд төлбөр мөнгөө төлөх биздээ айн?!

Irgeneshee
Irgeneshee

Hogiin hulgaich gishuun boloh gj BN.Taliin tolgoi amraltiig malchdaar duurgej.ymarch tav tuhgui amraasan bolj sanal avsan t1 tolgoi.Iim uomnuud gushuun.said bolhoor yaj mgl hugjih uom.hulgaichdiin tansaglal hulgai hirees heterlee.Baigali suidsen tulberiug n baragduulaarai.bitgii 7good bgaarai.

zochin
zochin

Namrin huuraishiltei ued uvs shatna gedgiig meddeggui erguunuud ve.Tleviz radiogoor anhaaruulaad bgaa bizdee.hairan uvs urgamal,oi mod amitad minu

Зочин
Зочин

Mobicom ыг улс авар хэрэгтэй, төлбөр нь хэмжээлшгүй болжэа

кккккккк
кккккккк

Яадаг муу хогнууд вэ!! Загнах, хараах үг ч алга. Тэгээд одоо юу ч болоогүй юм шиг гөлийгөөд сайхан амьдраад л байх э нэ новшнууд?

Иргэн
Иргэн

Өнөөгийн албан тушаалтнууд, баячууд, нөлөө бүхий хүмүүс Монгол улсаар тоглож гүйцлээ. Хангай дэлхийг хилэгнүүлсэн хүмүүс сайнаа үзэхгүй.

Zochin
Zochin

Dagagch bid nar setgvvlchdiin salhyg bas anzaardag shvv, Eguur daanch oird bodol itgeleesee uravsan chin ilt medregdeed baisan ih olon gazar absan bjde Myadagbadam.

Zochin
Zochin

Өвөг дээдсийнхээ цусаараа хамгаалж үлдээсэн нутгийн баялгаа хэдэн шуналын боол болсон тэнэг үрс нь галд өргөчихлөө.Угаасаа ийм тэнэг хүмүүст буян тогтохгүй шд

Зоо
Зоо

Энэ намчин бузрууд хоорондооо нохой мэт хуцаж эд хөрөнгө эрх мэдэл сандал ширээнии хор дээр л нэгдэж шунал бузраа харуулдагшдээ

Зочин
Зочин

eguurt odoo ogt itgehguiee hahaha erhlegch ni 10 gazar avsan bn lee bodvol hentiin galchiin bagaas l avaa biz

Irgen
Irgen

Yuin turuund hurundaa Gantugst haruitslaga tootsoh heregtei.. 6 jil bolsoon.. hun hog bgm

Зочин
Зочин

Гантөгс нь хамгийн түрүүнд ажлаа өгөх болждээ

Ganba
Ganba

Undur torguuli tavij , har daraad gargah heregtei .

Зочин
Зочин

Yu bolj bnaa ene heden darga setertei adguusnuud ah duu amrag sadnaaraa niilj uls orond gai tarij bdag bugdiig n yal shiitgel edluulj tsaazlaachee buzruud

Холбоотой мэдээ

Back to top button