УЛС ТӨРУлс төрийн мэдээ

30|38-ын ан цавтай, эрх баригч намын бүлэг дахиад л ХУРАЛДСАНГҮЙ

МАН-ын бүлэг дахиад л хуралдсангүй. Уншигч та санаж байгаа бол МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Чуулган, бүлгийн хурлынхаа ирц бүрдүүлэлт дээр анхаарна. Бүлэг 30|38 гэж хуваагдсан зүйл байхгүй" гэж, МАН-ын ЕНБД Я.Содбаатар "Бүлэгт хуваагдал байхгүй, 68 гишүүн УИХ-д сууж байна" хэмээн хэдэнтээ хэлсэн. Гэтэл начир дээрээ байнгын хороо, чуулганаас гадна бүлгийн хурлын ирц нь бүрддэггүй. Дотоод, гадаад асуудлаа ярьж, хэлэлцэж чадахаа ч болив.

Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүй буюу 38.2 хувийн ирцтэй байсан тул МАН-ын бүлэг хуралдаагүй. Харин энэ долоо хоногийн тухайд 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхлэхтэй холбогдуулан олон гишүүн тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод мэдээлэл өгөх зорилгоор бүлгийн хурлаа цуцалсан байна.

Эрх баригч намын дарга Н.Учралын өргөн мэдүүлсэн, басхүү хамаарал бүхий сургуульдаа 3.5 тэрбумыг төсвөөс өгөхийг завдсан асуудал дэгдээсэн төсвийн тодотгол 57 хонож батлагдлаа. Энэ хугацаанд 2027 оны төсвийн төсөл чимээгүйхэн гуравдугаар хэлэлцүүлэгтээ бэлтгэгдэхээр шулуудчихсан. 2025 оныхоос 10 их наядаар данхайсан төсөв шүү дээ, нүдээ аниад, амаа таглаад өнгөрүүлчихлээ.

Одоо хууль болж батлагддаг, иргэдийн халаасанд шууд нөлөөлдөг төсөвөө хэлэлцэж, учир начираа ярих цаг. Гэтэл МАН-ынхан нэг бол тойргоо усалж, үгүй дотооддоо хэрэлдэж, ирцийнхээ бойкотод орсоор гол асуудалдаа, ажилдаа анхаарахгүй явсаар л байх уу.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button