НИЙГЭМНийгэм мэдээ

Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан 202 зөрчил бүртгэгджээ

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны гуравдугаар улирлын байдлаар судалжээ.

Дээрх хугацаанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх нийт 422 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 160 буюу 37.9 хувь нь нийслэлд, 262 буюу 62.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл, “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан” 202 зөрчил бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 47.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй бол харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсантай холбоотой 2 зөрчил бүртгэгдсэн нь хамгийн бага байна.

Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 385 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулснаас 210 буюу 54.5 хувийг хуулийн этгээд, 175 буюу 45.5 хувийг хүнд шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, хэрэглэж дуусах хугацаанд тавих хяналтаа сайжруулж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг Прокурорын байгууллагаас уриалж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button