Халдлагуудын улмаас Саудын Араб цөлийн Давос гэгддэг арга хэмжээг цуцаллаа
Саудын Араб Йемен дэх хуситуудын өгч буй халдлагуудын улмаас хөрөнгө оруулалтын гол чуулга уулзалт болох “The Future Investment Initiative”-ийг ирэх жил хүртэл хойшлуулах болсон байна. Сүүлийн үед хуситуудын өгч буй цохилтын улмаас Саудын Арабд хүний амь эрсдэж, дэд бүтцийн хохирол учирчээ.
Швейцарт болдог Дэлхийн эдийн засгийн чуулганыг олон улс Давос хэмээн нэрийддэг. Саудын Арабын “The Future Investment Initiative”-ийг цөлийн Давос гэж нэрлэдэг юм. Энэ жилийн чуулга уулзалтыг энэ сарын 26-29-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Арав дахь удаагаа зохион байгуулагдах байсан тус уулзалт нь дэлхийн тэргүүлэх санхүүчдийн заавал оролцох ёстой арга хэмжээнүүдийн нэг болон өргөжсөн юм.
Чуулганы хөтөлбөрт тусгаж өгснөөр арав дахь уулзалтад “Goldman Sachs” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Дэйвид Соломон, “Standard Chartered”-ийн гүйцэтгэх захирал Билл Винтерс, “Citi”-гийн гүйцэтгэхд захирал Жэйн Фрейзер нар оролцон үг хэлэх төлөвтэй байжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.