НИЙГЭМУРЛАГ

МБСХ-ны улсын аварга шалгаруулах хореографик латин бүжгийн болон формейшны цомын АШТ-д тэмцээнд 71 баг оролцов

Монголын бүжгийн спортын холбооноос 2 дахь удаагаа улсын аварга шалгаруулах хореографик латин бүжгийн тэмцээнийг, анх удаа формейшны цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд МБСХ-ны гишүүн 19 байгууллагын 71 багийн бүжгийн спорт сонирхогч, хичээллэгчид гайхалтай үзүүлбэрүүдээрээ ур чадвараа сорин өрсөлдөв.

МБСХ нь улсын аварга шалгаруулах тэмцээн бүрийн шүүгчдийн бүрэлдэхүүнд зочин шүүгчдийг багтаадаг билээ. Энэ удаа Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгчид буюу Литва улсаас Мартинас Кура, Хонконгоос Рэйнбоу Хо, БНАСВьетнам улсаас Нгуеэн Хонг Тхи нар уригдаж МБСХ-ны улсын шүүгчидтэй хамт тэмцээнийг шүүн явууллаа.

Шилдэг баг тамирчид ирэх сард Испани улсад зохион байгуулагдах Дэлхийн бүжгийн спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах хореографик латин бүжгийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох бөгөөд нийт багууддаа амжилт хүсэн ерөөе. Ташрамд, Дэлхийн аварга шалгаруулах хореографик латин бүжгийн тэмцээнд өнгөрсөн жил манай улсаас оролцсон "Роял дэнс" клубийнхэн дэлхийн аварга болсон билээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button