НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Тамхины хяналтын хуулиар өөрчлөгдсөн зүйлс

13 жилийн турш өөрчлөгдөөгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ өчигдөр /2026.10.16/ батлав. Тус хуулийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг санаачилж батлуулсан юм.

Хуулийн шинэчлэлтийн хүрээнд дараах зохицуулалт хийгдлээ. Тухайлбал,

  • Электрон, халаадаг тамхи хуулийн зохицуулалтад орно. "Тамхи" гэсэн тодорхойлолтод никотин агуулсан бүтээгдэхүүн багтана. Ингэснээр эдгээрийг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглож, татвар ногдуулна.
  • Амт, үнэрийг хориглоно. Хамрын тамхи, усан хоолойгоор татдаг тамхинаас бусад бүх тамхи, татах төхөөрөмж, түүний эд ангид тамхинаас өөр амт, үнэр нэмэхийг хориглоно. Гааны амт ч энэ хоригт орно.
  • Гаалийн албан татвар. Электрон тамхи, ууршуулж татах төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тамхины гаанс, соруулд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулна.
  • Савлагаа. Янжуур тамхийг нэг хайрцагт 20-оос цөөн ширхгээр, задгай тамхийг 200 граммаас бага хэмжээгээр худалдахыг хориглоно.
  • Зурагт анхааруулга. Анхны төсөлд анхааруулга савлагааны нүүрэн талын 70-аас доошгүй хувийг эзэлнэ гэж заасан байв. Анхны хэлэлцүүлгээр үүнийг "техникийн зохицуулалтад нийцсэн байх" болгож өөрчилсөн.
  • Худалдааны цэг. Тамхийг худалдан авагчид харагдахгүй газар байршуулж, хүсэлтээр нь үзүүлнэ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Зүгээр татвар нэмсэн гээд л голыг нь хэлчихгүй юун их юм ярьдаг юм

Gen Z
Gen Z

Za tamxinii une osox n dee

Зочин
Зочин

.

Зочин
Зочин

Бүр тамхийг хориглосон л гээд ярилцлага өгөөд байсан хуулиа мэддэгүй ярилцлага өгөөд байдаг юмуу. Татвар нэмнэ 200гр-с дээш тэгээд зарж болно, 1хайрцгаар нь зарж болно гэлцэ байган бишүү. Бидний татвар нэмэх арга л юмда

Last edited 22 Өдөр Өмнө by Зочин
Иргэн
Иргэн

Харагдахгүй газар байрлуулж Хүсэлтээр нь өгнө гэнэ үү кк Тамхины наймаачид бараагаа нууж бгаад зарах юм уу

Холбоотой мэдээ

Back to top button