Нийгэм мэдээ
П.Энхманлай Азийн пара наадамд наймдугаар байр эзэллээ

Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын парa наадмын хоёр дахь өдөр пара хөнгөн атлетикийн тэмцээн болж байна. Өнөөдөр явагдсан T53 ангиллын 100 м уралдааны финалд ОУХМ П.Энхманлай өрсөлдөж, 8-р байрт шалгарлаа.
Монголын баг одоогоор пара таеквондогийн төрлөөс алт, хүрэл, пара жүдо бөхийн төрлөөс нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 12 дугаар байрт жагсаж байна. Азийн 45 орны баг оролцож буй уг наадмаас 23 орон медаль хүртээд байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.