НИЙГЭМНийгэм мэдээ

АЙЧИ НАГОЯ 2026: Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө өрсөлдөнө

Япон Улсад үргэлжилж байгаа Азийн пара наадмын жүдогийн төрөл өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ өрсөлдөж байгаа юм.

Манай жүдоч шөвгийн наймд Индонезийн Новиа Ларассатиг ялаад хагас шигшээд Казахстаны Алфия Тлеккабылийг вазари үнэлгээгээр илүүрхэв. 

Ингэснээр манай жүдоч алтан медалийн төлөө Японы Хангай Шизүкатай өрсөлдөхөөр боллоо. Т.Сувд-Эрдэнэ орон нутгийн цагаар 16:00 цагт шигшээ барилдаанаа хийх хуваарьтай. Харин эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд өрсөлдсөн Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ эхний тойрогт Киргизийн Байгази Султангазьевийг ялаад шөвгийн наймд Энэтхэгийн Капил Пармарт дийлдсэн юм.

Ингэснээр Б.Бат-Эрдэнэ дагах тойрогт Узбекистаны Ибрахиман Акбаровтой барилдахаар болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button