НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сарын 23-наас Багануур, Багахангай чиглэлийн нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолыг өөрчилнө

Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг өөрчилжээ.

НТБГ-аас мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээний Х:17 “Багануур–Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай–Тэнгэр плаза” чиглэлийн нийслэл хот талын эцсийн зогсоолыг аравдугаар сарын 23-ны өдрөөс “Тэнгэр плаза” байсныг “Чулуун овоо” болгон өөрчилж байна. Ингэснээр тус өдрөөс эхлэн Х:17, Х:18 чиглэлийн автобусны эцсийн буудал Чулуун овоо болж байна. Иймд иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх чиглэлүүдийн эцсийн зогсоолын өөрчлөлтийг анхаарахыг санууллаа.

“Баянзүрх зорчигч тээврийн төв”-ийн гадна талбайн зогсоолын зай талбай бага, хот хооронд болон нийтийн тээврийн олон чиглэлийн автобус тус зогсоолд эцэслэн зогсдогтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх өөрчлөлтийг хийж байгааг тайлбарлав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Хөдөлгөөний нягтрал ихтэй газрыг солих гэдэг уг санаа нь зөв ч гэлээ бодох асуудал байна. 1. Чулуун овооны хаана зогсох вэ. Тэнд зогсоод зорчигчоо тайван аюулгүй авчих тийм аятайхан том талбай хаана байна. 2. Өвлийн хүйтэн зуны халуунд зогчигч хаана автобусаа хүлээж байх вэ. Тийм байр сав байгаа юу? 3. Зорчих билетээ хаана, хэнээс, хэдийд, яаж худалдан авах вэ. 4. Хотын нийтийн тээврийн автобус зогсоолд багтахгүй байхад төв зам дээр удаан зогсож хүмүүсээ авах нь хөдөлгөөний ачаалалд хэрхэн нөлөөлөх, зорчигчийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлхийг судалж тооцоо хийсэн үү. 5. Амгалан Тролейбусны эцсийн зогсоолын хажууханд байрлах Оргил худалдааны төв, Сансар худалдааны төв /шинээр ашиглалтанд орсон/ зэрэг зогсоол томтой газрыг судалж тэдэнтэй хэлцэл хийвэл зүгээр санагдана.

Холбоотой мэдээ

Back to top button