Нийгэм мэдээ
"Автобусны шөнийн маршрутыг түр өөрчилж байна"
Авто зам өргөтгөн, шинэчлэхтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шөнийн чиглэлд түр өөрчлөлт орууллаа.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талын авто замыг өргөтгөх юм. Уг замыг 8 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас эхлэн, 8 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Энэ замаар зорчдог нийтийн тээврийн ШҮ:1 “5 шар– Офицеруудын ордон" чиглэлийн автобусны шөнийн маршрутыг түр хугацаагаар өөрчилж байна. Шөнийн тээврийн үйлчилгээ 22:00 цагаас эхэлдэг.
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hudlaa shuniin teever baihgui l bna lee sh dee