НИЙГЭМНийгэм мэдээ

Төв аймгийн Борнуур суманд 11 дүгээр ангийн хоёр сурагч ослоор амиа алджээ

Төв аймгийн Борнуур суманд зам тээврийн осол гарч, 11 дүгээр ангийн хоёр сурагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач охид тус сумын дотуур байранд амьдардаг байсан гэх мэдээлэл байна.

Цагдаагийн байгууллагад уг ослын талаарх дуудлага, мэдээлэл өнгөрсөн шөнийн 00:10 цагийн орчимд бүртгэгджээ. Тодруулбал, Toyota Prius-40 маркийн автомашин осолдсон бөгөөд жолоодож явсан 19 настай эмэгтэй гэмтсэн бол зорчиж явсан 16 настай хоёр эмэгтэй нас барсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Ослын шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллага шалгаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mngl
Mngl

Hairan ohiduud. Um mani bodmi hum

Зочинзочин
Зочинзочин

Жолооны дадлагагүй, шөнөөр, 19, 16 настай охид машин жолоодож явна гэдэг ЭРСДЭЛ юм. Машин жолоодох морь унахтай адилгүй, бүх хүмүүс машины хэрэглээгээ багасгавал жилд хэдэн зуугаараа авто ослоор амь нас эрүүл мэндээ алдах нь багасна.

Холбоотой мэдээ

Back to top button