НИЙГЭМНийгэм мэдээ
Оюу толгойн гүний уурхайн ослын дүгнэлт өнөөдөр гарах байсан ч танилцуулаагүй байна

Аравдугаар сарын 29-ний өдөр Оюу толгойн гүний уурхайд чичирхийллийн улмаас чулуулгийн нуралт үүсэж, тухайн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан үйлдвэрлэлийн осолд өртсөн юм.
Ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хотод авчирч, “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тэдний биеийн байдал тогтвортой бөгөөд эмчилгээ үргэлжилж байгаа юм. Ослын дараа нөхцөл байдлын хяналт, үнэлгээ хийж, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар тус компаниас мэдээлсэн.
Харин ослын шалтгаан, нөхцөл байдлыг тогтоох дүгнэлтийг өнөөдөр танилцуулах хүлээлттэй байсан ч одоогоор гараагүй байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.