Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл III улиралд 27 хувиар өсжээ
Оюу Толгойн уурхайн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөнийг Рио Тинто групп лхагва гарагт /2026.10.14/ танилцуулсан тайландаа мэдэгджээ. Харин энэ он гарснаас хойш зэсийн үйлдвэрлэл 29 хувиар өссөн байна. Тайлангаас харвал тус групп 2026 онд нийт 800-870 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвөө хэвээр хадгалжээ.
Гуравдугаар улирлын зэсийн үйлдвэрлэлийг жилийн дүнгээр тооцвол 450 мянган орчим тоннд хүрсэн байна. Оюу Толгой 2028–2036 онд жилд 500,000 тонн зэс үйлдвэрлэх урт хугацааны зорилт тавиад байгаа юм. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Саймон Тротт тайлангийн талаар мэдэгдэл хийхдээ “Гуравдугаар улиралд бид өндөр үзүүлэлттэй ажиллалаа. Оюу Толгойн уурхайн зэсийн үйлдвэрлэл он гарснаар хойш 29 хувиар өсөж, гуравдугаар улиралд жилийн дүнгээр тооцсон үйлдвэрлэлийн хэмжээ 450 мянган тоннд хүрсэн байна. Мөн дэлхийн зах зээлд нийлүүлсэн төмрийн хүдрийн борлуулалт оны эхнээс хойш 3 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна Симандугийн төмрийн хүдрийн уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Гуравдугаар улиралд жилийн дүнгээр тооцсон үйлдвэрлэлийн хэмжээ нь 10 сая тоннд хүрсэн байна” гэжээ.
Эх сурвалж: Mugglehead, Rio Tinto













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger
Өсөөд яахав дээ ард иргэдэд нэмэртэй юм биш хулгайчууд нь авах байлгүй гар нь татмарууд
27/ өсөхүү
Алтан дээр суусан гэж аргагүй үнэн юмаа. Баялагаа зөөлгөөд өрөнд унаад байдаг нь ариун явдал уу
Хэлэлцээртэй хамааралтайгаар өссөн юм биш үү. Энэ нь манай улс, бидэнд өгөөж нэмэгдэх үү, эсвэл богино хугацаанд гаргах чиглэлд үү гэдгийг харах үлдэж дээ
Өссөн өгөөж нь эх орон ард иргэд нийгмийн хөгжилд нэмэр болдоггүй бол АШИГ бна уу?!?!?