Гадаад мэдээДЭЛХИЙ

Алберта муж Канадаас салан тусгаарлах эсэх талаарх санал хураалт явууллаа

Канадын гарзын тосоор баялаг Алберта муж тус улсаас салан тусгаарлах эсэх талаарх санал хураалт явууллаа. Тус санал хураалт нь шийдвэр гаргах бус оршин суугчдын үзэл бодлыг харах зорилготой юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Алберта муж салан тусгаарлах ёстой эсэх талаарх маргаан энэхүү бүх нийтийн үзэл бодлыг тандсан санал асуулгаар шийдэгдэх магадлал бага байна. Оршин суугчид салан тусгаарлахыг дэмжихгүй гэсэн үзэл бодол илэрхийлэх магадлал өндөр байгаа юм.

Өмнөх санал асуулгууд Алберта мужийн сонгогчдын ихэнх нь Канадаас салан тусгаарлахыг эсэргүүцсэн байр суурьтай байгааг харуулсан. Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал тус муж дахь салан тусгаарлах хөдөлгөөнийг хүчирхэгжүүлсэн юм. Тус хөдөлгөөн нь Канадын Ерөнхий сайд Марк Карнид нэмэлт дарамт болж байна. Карнид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гаалийн татварын дарамт үзүүлж байгаа билээ.

Ерөнхий сайд Карни бол либерал намын тэргүүн, харин Алберта мужийг консерватив нам удирддаг юм. Албертагийн газрын тосны салбарыг Канадын засгийн газар байгаль орчны бодлогоороо хязгаарлаж байна гэж үздэг. Мөн тус муж Канадын эдийн засгаас авдгаасаа илүү хувь нэмэр оруулдаг гэж үздэг байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button