Нийгэм мэдээ

Ж.Мядагбадам: Иргэн Г.Уянгаа миний нэр хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа уучлалт гуйх ёстой

“Эгүүр.мн” мэдээллийн агентлагийн ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам иргэн Г.Уянгаагийн эсрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр хандаж буй талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэн Г.Уянгаа 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч, миний нэр, эрхэлдэг ажил, газар хөрөнгийн талаар буруу, бодит баримтад үндэслээгүй мэдээлэл тараасан гэж үзэж байна.

Газрын эрхийн шилжилтийн талаар

Одоо миний нэр дээр байгаа газрууд өмнө нь өөр өөр иргэд дээр байсан. Таван талбарыг 2005 онд, нэгийг 2018 онд, хоёрыг 2023 онд эзэмших эрхээр шилжсэн газрууд юм. Миний хувьд эдгээр газрыг шинээр авсан бус, өмнөх эзэмшигчдээс эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Энэ процесс маш удаан явсан. Арав гаруй хүнд эзэмших эрх нь шилжсэний дараа би бөөгнүүлж, шилжүүлж авсан.

Нийт 100 орчим сая төгрөгөөр энэ газруудаа авсан. Монголд хөдөлмөрлөж л чадвал хүн сайхан амьдарч чадна. Хоёр жилд 5-10 сая төгрөгөөр нэг газар авах боломжтой шүү дээ.

Энэ газраа авахдаа ямар нэгэн улс төрийн нөлөөлөл ашиглаагүй, шаардлага ч байгаагүй. Иргэн Г.Уянгаа ч үнэнд гүйцэгдэнэ гэдгээ мэдэж байсан байх. Иргэн 0.07 га талбайгаа авч чаддаггүй гэх мэтээр олон нийтийн дургүйцлийг хүргэх арга ашигласан. Хувийн байдал руу минь ч дайрсан үйлдлүүд гарсан.

2019 онд "Эгүүр.мн" сайт үүсэн байгуулагдсан. Нийт 110 мянган мэдээний дата бий. Пэйж дээр үүнээс ч олон дата үүссэн байна. Гэрээний мөнгөний харьцааны хувьд нийт орлогын 50 хувийг төр, 50 хувийг хувийн байгууллага эзэлж байна. Үхрийн бөөр шиг мөнгүүдээр эрхлэгч нар цалингаа тавьж ажилладаг. Төртэй гэрээ байгуулж болохгүй гэдэг агуулга сая хөндөгдлөө. Бид гэрээ байгуулахдаа "хаалтын гэрээ хийхгүй, даргыг дагаж мэдээлэхгүй" гэдгээ сайтар заадаг. Монголд маш олон сэдэв байна. Хаалтын гэрээ хийгээд, даргыг өмөөрөөд ажиллах зав байдаггүй.

Би Х.Нямбаатарыг дэмжсэн байр суурьтай нийтлэл бичсэний тухайд, МАН 30|38 гэж хуваагдсан. Торойж үлдсэн Х.Нямбаатар байсан. Тэр нийтлэлийг сайтар уншвал хийж эхэлсэн ажлыг нь Х.Нямбаатарт үүрүүл гэсэн л утгатай байгаа.

Нэг нам хэтэрхий олон жил засагласан. Хэвлэлийг нийгэмд жигшүүлэх ажил өрнөж байгаад харамсаж байна. Иргэдээс авсан газраа бөөгнүүлж байгаад нэг өдөр өөртөө шилжүүлэн авч, захирамж гарсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэлээ.

Иргэн Г.Уянгаагаас мөнгө нэхэмжлэхгүй. Хуулийн хүрээнд итгэж байна. Миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой гэж үзэж байна.

Гэр бүлийн байдлын талаар

Иргэн Т.Хүчитбаатарын газар, хөрөнгийн талаарх мэдээллийг надтай холбон ярьж, миний нөхөр гэж танилцуулсан. Гэрлэлтийг шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр цуцалсан. Тэр хүний газруудыг би сая мэдээлэл цацагдахад л мэдлээ.

Редакцын хараат бус байдлын талаар

Ж.Мядагбадам Нийслэлийн Засаг даргаас давуу байдал авч, хариуд нь редакцын үйл ажиллагааг тодорхой хөдөлгөөний эсрэг ашигласан гэх мэдээллийг няцааж байна. “Эгүүр.мн” “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний эсрэг байр суурь илэрхийлсэн мэдээ, мэдээлэл бэлтгэж, олон нийтэд түгээгээгүй. Ийм мэдээлэл нь сэтгүүлч, редакторын хараат бус, шударга ажиллагаанд эргэлзээ төрүүлж, уншигч болон мэргэжлийн хүрээнд сөрөг ойлголт бий болгосон гэж үзэж байна.

Хувь сэтгүүлчийн хувьд Туулын хурдны замыг баригдаасай гэж хүсдэг. Одоо Туулын хурдны замыг дэмжсэн нь мэргэжлийн бус, дэмжээгүй нь шударга сэтгүүлзүй гэдэг талцлыг бий болголоо. Түгжрэл нь 30 хувь буурах юм байна, баруун зүүн тийш замууд нь өргөсөх юм байна гэж бодсон.

Х.Нямбаатар өөрөө ааштай хүн шүү дээ. 2024 оны сонгуулиар намайг цагдаагийн байгууллагад өгч байсан. Шүүмжлэх өнцгөөрөө ханддаг. Мэдээллийн байгууллагын үүргээрээ бид ажиллаж ирсэн.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

микрофонуудыг хардаа, нөөгөө мөнгө өвсан сайтууд бүгд нэг доор. энийг чинь л хэлээд байгаашт. татвар төлөгчдийн мөнгийг завшсан баримт нь ар араасаа өдөр болгон гаргаж байхад тайлбар нь гүйцэтгүй, зүгээр л зайлцгаа танар сэгүүлч биш тэжэээвэр троллууд

Холбоотой мэдээ

Back to top button