Нийгэм ярилцлага

С.Хүрэлбаатар: Хүүхэд тойроггүй, хүүхэд санал өгдөггүй

Монгол Улсын Хүүхдийн төв номын сан Соёлын төв өргөөний байранд түрээсээр үйл ажиллагаа явуулаад 23 дахь өвөлтэйгөө золгож байна. Жилдээ ₮240 гаруй саяын түрээс төлдөг тус байранд өнгөрсөн жил хагасын хугацаанд гурван удаа гал гарч, сандаргажээ. Зундаа дусаал гоождог, өвөлдөө хүйтэн, харанхуй, тохижилт муу, галын эрсдэлтэй гэх мэт хур их бэрхшээлийг боломжоороо тордож засаад явж байгаа аж. Хүүхдийнхээ хадгаламжийн мөнгөөр Хүүхдийн төв номын сангийнхаа жорлонг зассанаас ажлаа эхэлж байсан тус байгууллагын захирал С.Хүрэлбаатартай байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Зундаа дусаал гоождог, өвөлдөө хүйтэн, тохижилт муу, галын эрсдэлтэй гэх мэт олон зовлон их аж. Ирэх оноос ажилчдын цалингаас өөр зардлын төсөвгүй үлдэж мэдэх энэ байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын талаар захирал С.Хүрэлбаатартай ярилцлаа.

Видео:

-Өдгөө 23 жилийн түүхтэй Хүүхдийн төв номын сангийн үндсэн чиг үүрэг юу вэ?

Монгол Улсын Хүүхдийн төв номын сан 2003 онд байгуулагдсан. Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдыг мэргэжил, арга зүйгээр ханган ажилладаг онцлогтой. Жилдээ 29-30 мянган хүүхдэд үйлчилж, ном соён гэгээрүүлэх, хүүхэд хамгаалал, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төрөлжүүлж жилд 260 төрлийн соёлын олон талт ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод битгий хэл Монгол улсын хэмжэээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв үр дүнтэй өнгөрөөр соёлын төв алга байна. Тэр орон зайг нөхөхийн тулд бид хичээж, уншлагын олон ажлаас гадна сургалт, уралдаан тэмцээн, бүтээлч ажил, соёлын өвийн үзэсгэлэн гээд олон талт ажлыг зохион байгуулж байна.

- Түрээсийн нөхцөл байдал ямар байна?

- Түрээсийн төлбөрт сар бүр ₮20,7 сая, жилдээ ₮248 гаруй сая төгрөг төлдөг. Төр өөрийнхөө нэг халааснаас нөгөө халаас руугаа мөнгө хийгээд байна л гэсэн үг. Түрээслэгч байгууллага ядаж л сантехник, цахилгаан, дулаан гэх гурван гол асуудлыг шийдэх ёстой. Гэтэл засварын ажил хийгддэггүй. Урсгал зардал, засварын бүх ажлыг бид өөрсдөө зохицуулдаг. Хүүхдийн орчин аюулгүй тав тухтай байх ёстой.

-Соёлын төв өргөөг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй, саад бэрхшээл юу байна?

-Өнгөрсөн жил хагасын хугацаанд манайд гурван удаа гал гарсан. Нэг нь яг Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн өдрөөр гарсан. Аз болоход өдрийн цагаар гал гарч, бид шуурхай арга хэмжээ авч чадсан. Хэрэв шөнө гарсан бол яах байсан бэ? 100 мянган номтой сан хөмрөг шатах байлаа. Анх ажил авахад угаалтуур тосгуур нь хөдөлгөөнтэй, бохирын хоолой ил, цахилгааны утас энд тэнд ёрдойсон, паар радиаторгүй хоосон ёрдгор төмөр, залгуурууд нь утсан дээрээ унжсан, гэрэлгүй социализмын үеийн хуучин ёлтойсон асах асахгүй гэрлүүдтэй, гаднаа баас шээс хагарсан архины шил лааз гээд түмэн асуудал их байсан. Хүүхдийн байгууллагыг ингэж л хөсөр хаясан байсан. Бага багаар өнгө зассаар одоо нэг хүний нүүр харахтайгаа болж байна. Гэхдээ өрөө танхимын гэрэлтүүлэг нэмье гэхээр хуучин утас ачааллаа дийлэхгүй халдаг, гал гарах эрсдэл байсаар байна. 

-Сан хөмрөгийн чийгшлээ түмпэнтэй ус тавьж аргацаана. Бохир үнэртэнэ. Гол бэрхшээл энэ байна. Бусад ажлаа бид зохицуулаад өөд нь татаж өнгө засаад л байна. Булан тохой бүрийг үлдээгүй ашиглахын тулд мэдлэгийн булангууд тохижуулсан. Хүүхдэд орон зай гаргахын тулд умгар өрөөнд 4,5 аараа ч чихэж сууцгааж байна. Маш олон хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Манайд соёлын ажлын төсөв гэж байдаггүй. Алслагдсан дүүрэг орон нутгаар зөөврийн ном, соёлын ажлуудаа явуулъя гэхээр түлшний ч мөнгө алга. Хувийн унаагаар, хувийн мөнгө санхүүгээрээ зохицуулах хэрэгцээ байнга л гарна.

-Өдгөө 23 жилийн түүхтэй Хүүхдийн төв номын сангийн үндсэн чиг үүрэг юу вэ?

-Монгол Улсын Хүүхдийн төв номын сан 2003 онд байгуулагдсан. Энэ жил 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манайх улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын номын санг мэргэжил, арга зүйгээр ханган ажилладаг. Жилдээ 29-30 мянган хүүхдэд үйлчилж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ бол манай үндсэн үүрэг. Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх соёлын төв ховор, бараг алга. Тэр хоосон орон зайг нөхөхийн тулд бид хичээж буй хамт олон. Ирээдүй хойч үеэ бид уншуулж дадуулах хэрэгтэй шүү дээ.

-Хүүхэлдэйн театр танай байгууллага хоёрыг шинэ байранд оруулна гээд 26 жил өнгөрлөө. Жил бүр төсөвт тусгагдаж Сангийн яам дээр очоод хасагддаг. Түрээсийн нөхцөл байдал ямар байна?

-Монголын хүүхдийн төв номын сан Соёлын төв өргөөний зүүн жигүүрт түрээсээр байгаа. Байгуулагдсан цагаасаа хойш 23 жил айлын байранд толгой хоргодож ирлээ. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт метр квадрат тутамд 4,500 төгрөг байснаа одоо 9,000 төгрөг гаруй болсон. Тоо бодоод үзэхээр жилдээ ₮248 гаруй сая төгрөгийн түрээс төлж байна. Гэхдээ түрээс авч буй байгууллага ядаж л сантехник, цахилгаан, дулаан гэх гурван гол асуудлыг шийдэх ёстой. Гэтэл огт ажил хийгддэггүй. Урсгал зардал, засварын бүх ажлыг бид өөрсдөө хариуцдаг. Манайх төрийн байгууллага, Соёлын төв өргөө ч мөн адил. Төр өөрийнхөө нэг халааснаас нөгөө халаас руугаа мөнгөө хийгээд байна л гэсэн үг. Төсөв хүнд байгаа энэ жилүүдэд ийм төлбөрийг яагаад авдгийг ерөөсөө ойлгодоггүй.

-20 гаруй жил хүлээлгэж буй шинэ барилгын асуудал руу оръё. Зураг төсөл, ТЭЗҮ, газар зэрэг нь шийдэгдсэн. Зөвхөн барилгын ажлын санхүү яагаад төсөвт суухгүй байгаа юм бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2000-2004 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн номын ордон шинээр барина гэж тусгасан. Түүнээс хойш жил бүр хүлээсээр 26 жил өнгөрлөө. Хүүхэлдэйн театр ч ялгаагүй. Тэд 1966 оноос хойш буюу 60 жил шинэ барилгаа хүлээж байгаа. Улмаар манай хоёр байгууллагыг нэг цогцолбор болгон барих төсөл гарч цогцолборын зураг төсөл аль хэдийн хийгдсэн. Харин барилгын ажил, төсөв дээр л гацаад байна. Энэ жил цогцолборын барилга улсын төсөвт орж ирэхэд маш их баярласан. Гэтэл Сангийн яамнаас төсөв хасагдаж, ахиад л хойшиллоо.

-Ирэх онд цалингаас өөр төсөв байхгүй гэсэн. Цэвэрлэгээний бодисын төсөв хүртэл хасагдсан-

- Ирэх онд цалингаас өөр төсөв байхгүй гэсэн?

-Хоёр гурван удаа төсвийн хэлэлцүүлэгт суусан. Цалингаас өөр төсөв байхгүй болох юм байна гэж ойлгосон. Ном баяжилтын багахан төсөв тасалдаж, цэвэрлэгээний ч төсөв хасагдаж байх шиг байна. Гэхдээ бид төсөв хараад горьдоод суух биш нэмэлт орлого олох ажлыг янз янзаар санаачлаад хийж байна. Гэхдээ хуулиараа номын сангийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэнэ гээд заасан байдаг, нөгөө талаар гол үйлчлүүлэгчид маань хүүхдүүд учраас өдөр тутмын үйл ажиллагаанаас том орлого олох боломж байхгүй. Завшааныг ашиглаад дуулгахад манайд 7 хоногийн бүх өдөр  сургалтууд хичээллэж байгаа. Хүүхдүүдээ хамруулаарай.

- 20 гаруй жил хүлээгдэж буй шинэ барилгын асуудал руу оръё. Зураг төсөл, ТЭЗҮ, газар зэрэг нь шийдэгдсэн. Зөвхөн барилгын ажлын санхүү яагаад төсөвт суухгүй байгаа юм бол? Хүүхэлдэйн театр танай байгууллага хоёрын барилга жил бүр төсөвт тусгагдаж Сангийн яам дээр очоод хасагддаг?

-Тийм шүү, жил бүр хасагддаг. Манай хувьд МУЗГ-ын 2000-2004 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхдийн номын ордонтой болно” гэж зааснаас хойш 26 дахь жилдээ молиго үмхэж байна даа. Хүүхэд санал өгдөггүй тойроггүй. Тиймээс хүүхдийн төсөв хойшоо шидэгдэж, улстөрчид тойргийнхоо эрх ашгийг лоббиддог. Хүүхэлдэйн театр 60 жил УДЭТ-ын зүүн жигүүрт байрлаж, Хүүхдийн төв номын сан ч байгуулагдсан цагаасаа хойш 23 дахь жилдээ айлын байранд толгой хоргодож байна.

-Хэмнэлтийн хууль танай хүний нөөцөд хэрхэн нөлөөлөв? Нийт хэдэн ажилтантай вэ? Нууц биш бол таны цалин хэд вэ?

-Манайх 32 хүний орон тоотой байсан. Хэмнэлтээр одоо 29 хүнтэй ажиллаж байна. Долоо хоног бүр өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ээлжээр ажилладаг. Миний цалин ₮1,718,000. Номын санч, бусад ажилчдын маань цалин ₮1,484,000. Дуртай, хайртай учраас л энэ ажлыг хийж байна. Яаралтай зохицуулах ажилд цалингаасаа өгнө. Дээр нь Шүүр ажиллагааг хэрэгжүүлж ажилласныхаа төлөө буруутай албан тушаалтан болчихоод өр төлбөрт орчихоод сууж байна. Гэх мэтчилэн соёлын салбарынхны асуудал их шүү. Хүүхдүүд өглөө бидэнтэй хамт л орж ирдэг. Орой хамт л цүнх номоо сугавчлаад хамт гардаг. Хүүхдүүд ингэж их хичээж байхад бид зовлон тоочоод суугаад байж болохгүй. Тиймээс нэг хүн олон чиглэлийн ажлыг зэрэг хийж, чин сэтгэлээ зориулж ажилладаг.

-Цогцолборыг барихад хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай юм бол?

-Хоёр байгууллагын цогцолбор 60 тэрбум төгрөг болно. Гэтэл үүний урдуур хүүхэд бүрд нэг дэлгэц өгөх ажил энэ жил орж ирж байна. Бид хүүхдүүдийг дэлгэцээс холдуулах ажил хийдэг. Аль болох ном, цаас материал уншуулъя, номтой нөхөрлүүлье гэж хичээдэг. Гэтэл хүүхдийг дэлгэцээс салгах биш, улам дэлгэцэд ойртуулах зүйлд хөрөнгө гаргаж байна. Энэ ажилд нь 800 тэрбум төгрөгийн төсөв яригдаж байгаа. Манай 60 тэрбум төгрөг бол 800 тэрбумын 10 хувьд ч хүрэхгүй. Хүүхдийг мэдлэгжүүлж, хамгаалж буй хоёр байгууллагын цогцолборыг энэ удаа шийдээд өгөөсэй гэж олон жил хүсэж, хүлээж байна даа.

-Соёлын төв өргөөг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй, саад бэрхшээл юу байна?

-Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд манайд гурван удаа гал гарсан. Тэдгээрийн нэг нь сан хөмрөгт, яг Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн өдөр тохиосон юм. Аз болоход өдрийн цагаар гал гарч, бид ажил дээрээ байсан учраас шуурхай арга хэмжээ авч чадсан. Хэрэв шөнө гарсан бол яах байсан бэ. 100 мянган номтой сан хөмрөг шатах байлаа. Тэгээд дараа нь буруутныг хайгаад л өнгөрөх байсан болов уу. Манайд 24 цагийн хамгаалалт, галын дохиолол байхгүй. Сан хөмрөгийн давчуу орчинд гал гарвал шуурхай унтраах боломжгүй.

-Галын шалтгаан юу байсан юм тогтоосон байх?

-Цахилгааны утас. Социализмын үед тавьсан нарийхан утас зарим хэсэгтээ одоог хүртэл солигдоогүй. Намайг анх ирэхэд хэдэн утас ил явж, залгуурын хамгаалалт нь эвдэрсэн байсан. Хүүхэд тоглож байгаад цахилгаанд цохиулж мэдэхээр нөхцөл байлаа. Утсыг бүхэлд нь солих мөнгө байхгүй. Тиймээс танхим танхимаар нь бага багаар сольж, эрсдэлээ багасгаж байна. Өрөө тасалгаандаа гэрэл нэмье гэхээр хуучин утас ачааллаа дийлэхгүй халж, гал гарах шалтгаан болдог. Эдгээр ажлыг хийхэд бидэнд төсөв байхгүй. Нуулгүй хэлэхэд би хүүхдийнхээ хадгаламжийн мөнгөөр байгууллагынхаа жорлонг засах ажлыг хийж байсан удаатай. Аж ахуйн ажилд төсөв байхгүй учраас дарга нар өөрсдийнхөө халаасыг ухна шүү дээ. Яамнаас хийсэн ажлынхаа үнэлгээгээр үр дүнгийн санхүүжилт өгдөг болсон. Тэр мөнгөөрөө орчноо тордож байна.

-Танай байгууллагын төсөв хэр танагдаж байна. Ажил хийх мөнгө тавигддагүй юм уу?

-Салбарын яамнаас зохион байгуулсан төсвийн хэлэлцүүлэгт хоёр, гурван удаа оролцсон. Тэнд ирэх оноос цалингаас өөр зардлын төсөв байхгүй гэх ойлголт өгсөн. Эдийн засгийн хүнд байдал бага ч гэсэн дээрдэх болов уу гэж горьдож байна. Одоогийн байдлаар манайд бензиний төсөв байхгүй болсон. Зөөврийн номын сангаар орон нутагт үйлчлэх чиг үүрэгтэй атлаа явж чадахгүй байна. Цэвэрлэгээний бодисын санхүүжилт сүүлийн хэдэн сар орж ирээгүй. Бид хүүхдүүдэд илүү орон зай гаргаж өгөхийн тулд өрөө тасалгаагаа хувааж, нэг өрөөнд олуулаа шахцалдан суудаг. Дуртай, хайртай учраас л энэ ажлыг хийж байна даа.

-Хэмнэлтийн хууль танай хүний нөөцөд хэрхэн нөлөөлөв. Нийт хэдэн ажилтантай вэ. Нууц биш бол таны цалин хэд вэ?

-Манайх 32 хүний орон тоотой байсан. Хэмнэлтийн хуулиар гурван хүнийг цомхотгосон. Одоо 29 хүнтэй ажиллаж байна. Долоо хоног бүр өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ээлжээр ажилладаг. Миний цалин ₮1,718,000 нуугаад байх зүйлгүй. Номын санч, бусад ажилчдын маань цалин ₮1,484,000. Хүүхдүүд өглөө бидэнтэй хамт л орж ирдэг. Орой хамт л цүнх номоо сугавчлаад хамт гардаг. Хүүхдүүд ингэж их хичээж байхад бид зовлон тоочоод суугаад байж болохгүй. Тиймээс нэг хүн олон чиглэлийн ажлыг зэрэг хийж, чин сэтгэлээ зориулж ажилладаг.

-Ийм нөхцөлд хүүхдэд зориулан ямар ажил хийж байна. Дорвитой ажил хийж чадаж байна уу?

-Бид зовлонгоо тоочоод суугаад байх ёсгүй. Хүүхдүүд маань өглөө биднээс өмнө ирж, орой ажил тарсны дараа зөөврийн компьютер, цүнхээ үүрээд гардаг. Тэд ингэж хичээж байхад бид ч хичээх ёстой. Өв соёлоо таниулах сургалт тогтмол хийдэг. Монгол бичгийн уран бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. Түүнд Баян-Өлгийгөөс хүртэл хүүхдүүд зорьж ирдэг. Номын санчдын дунд ном бүтээх уралдаан жил бүр болдог. Гэр бүлд чиглэсэн ажил ч олон. Сүүлийн үед ноос, ноолуур, арьсаар бүтээл хийх сургалт явуулж эхэлсэн. Сургалт хийхэд материал хэрэгтэй, түүний зардал багагүй ч гэсэн болгож л явна.

-Сан хөмрөгт хадгалагдаж байгаа номуудын стандарт алдагдаж устах эрсдэл байгаа юу. Ямар арга хэмжээ авч байна?

-Манай сан хөмрөг нийтдээ 100 мянган номтой. Үүнээс монгол номын сан хөмрөг 50 мянга гаруй байгаа. Хамгийн хуучин нь 1930-1940-өөд оных. Монгол бичгээр хэвлэгдсэн ном, хуучны сонин, сэтгүүл хадгалагддаг. Орчин нөхцөлийн тухайд гэвэл манайд чийгшил тохируулах тоног төхөөрөмж байхгүй учраас тавиурын дунд ус тавьж чийгшүүлдэг. Температур хэмжих багаж бий. Түүнийгээ хараад усаа сольдог. Ингэж л аргалж байна. Хамгийн хэцүү нь алтан сан хөмрөгийн заал харанхуй. Гэрэл нэмье гэхээр цахилгааны утас нь ачаалал дийлэхгүй. Сан хөмрөгийн хоёр эмэгтэй ажилтан маань гар утасныхаа гэрлээр гэрэлтүүлж ажиллаж байна. Өрөөнд нь халаалтын систем, агааржуулалт байхгүй хаалга нээж дулаан оруулж л өвлийг давдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huuhed, zaluuchuud zov tsagaa unguruuh gazar baihgui baihad Huuhdiin tov nomiin sang iim baidal tavisan n shivshig

Зочин
Зочин

УИХ-ын гишүүд болон сайд нар 800 тэрбумаар дэлгэц авахаар ярьж байхад номын сангийн 60 тэрбумыг хасчихдаг

Зочин
Зочин

23 jil tureesend yavj, jild 240 sayaar shuluulj bgaa gedeg chin tur uuruu huuhduudig shulj bna shd

Зочин
Зочин

Хүүхдийн төв номын сангийн дарга нь өөрийнхөө хүүхдийн хадгаламжийн мөнгөөр жорлонгоо зассан гэхэд ичмээр юм

Зочин
Зочин

Surguuli nomiin sangin setgel zui, gal garch bgaa asuudal gd buh zuil n tur darga nariin nudend haragdaxgui bna

Зочин
Зочин

Өнгөрсөн онд гурван удаа гал гарсан байхад ямар ч аюулгүй байдал, засвар хийх мөнгө өгөхгүй байна ш дээ

Зочин
Зочин

Tsewerlegeenii bodis, benzinii tusuv n hurtel hasagdsan gsn chinh yaj iim yaduu baidald hursen yum be

Зочин
Зочин

Сан хөмрөгийн ажилчид нь гар утасныхаа гэрлээр ажиллаж байна гэхээр манай эрүүл мэнд боловсрол унажээ

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Хүүхдийг номтой нөхөрлүүлэх гээд зүтгэж байгаа хэдхэн хүнийг ингэж зовоож байдаг төр засаг гэж юу байх вэ

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Цалингаас нь өөр ямар ч төсөвгүй болчихсон байгууллага яаж хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үзүүлэх юм бэ

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Монголын хүүхдийн төв номын сан болон хүүхэлдэйн театрыг 26 жил чирэгдүүлж байгаад ямар ч өршөөл алга

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Улс орноороо өрөнд баригдчихсан байхад хүүхдийн ирээдүйг хаяж байгаа энэ засагт юу хэлэх вэ

Зочин
Зочин

60 тэрбум багадаад төсөвт суулгахгүй бн шүү дээ, цавчаа хийх боломжгүй жоохон юмыг хэн ч дэмжихгүй шоо….

mongol
mongol

Нааад яриагаа сайн уншаачээ, давхар текст маш олон байна, арай я дээ

Энхцэцэг Одонсүрэн
Энхцэцэг Одонсүрэн

Үр хүүхдүүдийнхээ төлөө хөдөлцгөөхсөн дөөөө - Ядуу ч бай Баян ч бай бүгд үр хүүхэдтэй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button