НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын нүүрс тээврийн эмэгтэй жолоочийн талаар өгүүлэх “Цагаан хадны өнгө” баримтат кино нээлтээ хийлээ

Монголын уудам говийг туулан, Хятадын хилийг зорин тасралтгүй цуврах мянга мянган нүүрс тээврийн ачааны машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн амьдралынхаа төлөө тэмцэх цөөн эмэгтэй жолоочийн нэг болох С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эрсдэл ихтэй, аюул осол өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалтгүй орчинд хэрхэн амьдралын төлөө тэмцэж буйг зургаан жилийн турш баримтжуулж кино болгон бүтээжээ.

Найруулагч Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) баримтат киногоо Францын "Petite Maison Production" болон Монголын "iCity Films"-ийн хамтаар бүтээсэн.

Уг бүтээл нь 2026 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын үзэгчдэд анхлан хүрсэн бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэр хүндтэй Нью-Йоркийн "Трайбека" болон Их Британийн "Шеффилд ДокФест" наадмын уралдаант хэсэгт сонгогдож, Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртсэний дээр Бусаны олон улсын кино наадмын Wide Angle хөтөлбөрт шалгарчээ. Харин монголынхоо үзэгчдэд 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр албан ёсны нээлтээ хийлээ.

“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уурхайн хурдацтай өсөлт, асар их мөнгөн урсгалын цаана орхигдсон бодит амьдрал болон хүнд хэцүү ажлын нөхцөлийг эгэл тээвэрчдийн түүхээр дамжуулан хурцаар хөндсөн аж. Киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайт нүүрсний орд газрууд, Ханбогд сумын нутаг дахь "Цагаан хад" суурин болон нүүрс тээврийн замуудын бодит орчинд хийснээрээ онцлогтой.

Найруулагч Ч.Хоролдорж “Зүүд” (2010) богино хэмжээний киногоороо Каннын кино наадмын Short Film Corner-д, “Шарга даага” (2013) уран сайхны киногоороо Бусан, Фрибургийн наадмуудад оролцож, “Говийн бүсгүй” (2023) бүтээлээрээ Британийн Grierson Award-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино”-ны шагнал хүртэж байсан чадварлаг уран бүтээлч юм.

Тун удахгүй энэхүү бүтээл бүх IPTV платформуудаар үзэгчдийн хүртээл болох юм байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь бид Том их гүрнүүдүүд шиг дайн мөргөлдөөн их өлсгөлөн үзээгүй болохоор нэг л их зовсон өрөвдүүлэх гэсэн кино ши жүжиг их хийх юмдаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцдаг пязда вэ? 300аад жилийн дарлал их өлсөглөн тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэж өвөг дээдэс минь яаж здэрч зовж байсаныг мэдэх үү эргүү муу ......

хүннү
хүннү
Reply to  Зочин

Энэ уран сайханы кино биш, баримтат кино юм байна. Хүнд даацын машин барьж олон жил тээвэр хийсэн нэгэн эмэгтэйн бодит амьдралыг харуулсан баримтат кино бүтээжээ. Нэгэн эмэгтэйг олон түмнээр өрөвдүүлэх гээгүй байх. Ер нь ч тэгээд хүнийг өрөвдөх хайрлхад юу нь буруу байхав дээ.

Зочин
Зочин

цагаан хаднаас хужаагийн нүүрс буулгах талбай хүртэлх зам дээр Монголын олон эрчүүл амь насаа алддаг. Мөн ЭТТ оос Цагаан хад хүртэл 220 км эвдэрхий нэг урсгалтай зам дээр хүнд даацын автомашиний осол өдөр болгон шахам гардаг байсан.

Доржсүрэн Ганчимэг
Доржсүрэн Ганчимэг

Монголын минь нуруун дээрээ авч явдаг чадварлаг тээвэарлэгчид мөн дайчин чадварлаг бүсгүйчүүддээ ажилын амжилт амьдралд нь аз жаргал хүсье

❤️❤️❤️

Холбоотой мэдээ

Back to top button