Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц улс үймээний улмаас Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоов

Өнгөрсөн сард Франц улсад сурагч нарын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал үймээн самуун болон хувирч, жагсагчид Лимож хотын хотын захиргааны барилгыг шатаан, үймээн дэгдээгчид аж ахуйн нэгжүүдийг тонох болсон. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт /2026.10.18/ мэдэгдэл хийхдээ бүгд найрамдах улсыг унагаах гэж оролдсон хүмүүст хариуцлага тооцно гэсэн юм.

Тэгвэл Францын эрх баригчид Парис, Лилль, Ницца зэрэг хэд хэдэн хотын зарим хэсэгт хөл хорио тогтоох шийдвэр даваа гарагт /2026.10.19/ гаргасан байна. Жагсагчид тансаг эдлэл, хувцас, хүнсний дэлгүүрүүд тонож байгаа нөхцөлд эрх баригчид аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хангаж чадсангүй хэмээн шүүмжлүүлж байсан юм. Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну мэдэгдэл хийхдээ Парис даяар хөл хорио тогтоохоос татгалзсан ч онц байдал зарлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Одоогийн нөхцөл байдалд хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь зохистой гэж тэр хэлсэн байна.

Парисын цагдаагийн алба мэдээлснээр тус хотын тодорхой бүсүүдэд 20:00 цагаас хойш жагсаал цуглаан хийхийг хоригложээ. Харин Бүгд найрамдах улсын талбай (Place de Republique), Ле-Аль (Les Halles) орчим 23:00 цагаас эхлэн хөл хорио тогтоосон юм. Энэ арга хэмжээг чанд мөрдүүлэхийн тулд цагдаагийн алба хаагчдыг байршуулсан гэж Парсын цагдаагийн алба нэмж мэдэгджээ. Марсель хот мөн жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах хориглосон юм.

Францын ерөнхий сайдын ажлын алба дахь эх сурвалж мэдээлснээр, Лилль, Дуэ, Ваттиньи, Денен хотуудад орон нутгийн захиргааны зөвшөөрлөөр насанд хүрээгүй хүмүүст 20:00-06:00 цагийн хооронд хөл хорио тогтоосон байна. Тус улсын Дотоод хэргийн яам мэдээлснээр бямба гарагт /2026.10.17/ нэг жагсагч зүрх нь зогссоны улмаас амь үрэгджээ. Жагсаалын улмаас 2,400 гаруй хүн баривчлагдаж, 1,000 орчим цагдаагийн алба хаагч гэмтсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button