ДЭЛХИЙ

Фэйсбүүкчин эмээг ач, зээ нарынхаа зургийг устгахыг шаарджээ

Нидерландын шүүхээс ач зээ нарынхаа зургийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүй авч цахим сүлжээнд байршуулсан эмээг бүх зургаа устгахыг шаарджээ.

Тодруулбал, настай эмэгтэй ач зээ нарынхаа зургийг эцэг эхээс нь зөвшөөрөл авалгүй оруулсны дараа хүүхдүүд нь устгахыг хүсжээ. Удаа дараа ээждээ хэлсэн боловч тэрээр устгахаас татгалзсанаар шүүхэд очсон байна.

Ээжийнхээ талаар охин нь зарга үүсгэн шүүхэд хандсанаар маргаан таслагджээ. Шүүх шийдвэрээ гаргахдаа Европын Холбооны ерөнхий мэдээллийг хамгаалах дүрмийн дагуу шийдэж, түүнийг  ач, зээ нарынхаа зургийг байршуулсан хоног бүрд 50 еврогийн торгууль ногдуулахаар болов. Хойшид дахин тэдний зургийг цахим сүлжээнд байршуулах эрхгүй ба хэрэв шүүхийн шийдвэр зөрчвөл хоногт 50 евро, дээд тал нь 1.000 еврогийн торгуультай аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button