НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Японы Засгийн газар Монгол Улсад санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүтэй энэ сарын 22-нд утсаар ярив.

Талууд “Ковид-19” халдварын тархалттай холбогдуулан хоёр улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов.

Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд дэвшүүлж буй тодорхой санаачилгуудаа танилцууллаа. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсаас дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар эдгээр тусламж дэмжлэг болон олон улсын байгууллагуудын шугамаар үзүүлсэн туслалцаа, Авиган эмийн нийлүүлэлтэд гүн талархал илэрхийлэв.Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлд хамтран ажиллаж, Стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Сайд Т.Мотэги Сайд Д.Цогтбаатарт хандан цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

ЭХ СУРВАЛЖ: Гадаад харилцааны яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button