ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

АНУ Хятадын 33 байгууллагыг худалдааны хар жагсаалтад оруулжээ

АНУ-ын Худалдааны яам өчигдөр /2020.05.22/ БНХАУ-ын 33 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан байна.

Үүнээс есөн байгууллагыг Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, казах болон лалын шашинт бусад үндэстний цөөнхийг олноор нь саатуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хяналт шалгалт хийх зэрэг шахалт үзүүлэх кампанит ажлын үеэр хүний эрхийг зөрчих, эрх мэдлээ урвуулан ашигласан үйл ажиллагаанд оролцсон гэж үзжээ. 24 байгууллагыг төрийн болон арилжааны байгууллагыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд зөрчилдсөн үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж хоригийн жагсаалтад оруулжээ.

Эдгээр компани, байгууллагуудыг Америкийн технологийг олж авах, Худалдааны яамны тусгай зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүнийг нь экспортлох, реэкспорт буюу дамжуулсан эспорт хийхийг хориглосон байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button