Нийгмийн

Сүүлийн гурван жилийн хугацаанд 2360 хүүхэд хохирчээ

Бид та бүхэндээ сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхэд хохирсон болон нас барсан гэмт хэргийн статистик тоо баримтыг танилцуулж байна. 2018 онд гэмт хэргийн улмаас 1128 хүүхэд хохирсноос нас барсан 27, эрүүл мэндээрээ хохирч гэмтсэн 308 байна. Нас барсан 27 тохиолдлын 11 нь эрүүгийн хуулийн 10.4 дэх хэсэгт заасан бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар, зам тээврийн ослын улмаас 12, бусад буюу золгүй байдлаар 4 хүүхэд амь насаа алджээ.

2019 онд гэмт хэргийн улмаас 996 хүүхэд хохирсноос нас барсан 42, эрүүл мэндээрээ хохирч гэмтсэн 398 байна.

Нас барсан 42 тохиолдлын 18 нь эрүүгийн хуулийн 10.4 дэх хэсэгт заасан бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар, зам тээврийн ослын улмаас 11, бусад буюу золгүй байдлаар 11 хүүхэд амь насаа алджээ. Бусдын амь насыг гэмт хэрэгт 2 хүүхэд хохирсон.

2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 235 хүүхэд хохирсноос нас барсан 13, эрүүл мэндээрээ хохирч гэмстсэн 69 байна.

Нас барсан 13 тохиолдлын 7 нь эрүүгийн хуулийн 10.4 дэх хэсэгт заасан бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар, зам тээврийн ослын улмаас 7, бусад буюу золгүй байдлаар 3 хүүхэд амь насаа алдсан байна. Бусдыг алах гэмт хэрэгт 1 хүүхэд хохирчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button