Нийгмийн

Тайландад буй Г.Уянга: Ээжийг маань авраач

Фэйсбүүкт нэгэн эмэгтэй Тайланд улсад гацсан өндөр настай ээжийг маань авраач хэмээх утга бүхий постыг оруулжээ. Тухайн иргэний постыг бүрэн эхээр нь сонирхуулъя.


"Манай ээж 76 настай хүн. Тайландад над дээр ирж байж байтал гацаад, нэг өдөр унаж цус харваад хүнд байдалтай байна. Одоо сар гаруй эмнэлэгт хэвтэж байна. Эндэхийн эмнэлэг маш сайн боловч үнэ нь аймшгийн, ухаан алдмаар. Хувийн эмнэлгийн сэхээнд хэвтэх үед өдөрт $3000 гаруй, сүүлдээ энгийн тасагт хямдруулаад $1500 орчим. Тэгээд би бүр санхүүгийн хүнд байдалд ороод, ээждээ амин чухал эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ээж маань 9 хоног ухаангүй байсан. Тэр үед хувийн эмнэлгээс цаашдаа идэвхтэй эмчилгээгүй тул эмнэлгээс гар гэж хэлсэн. Үнэхээр бараан өдрүүд байлаа. Харин аз болж манай элчин сайдын эхнэр том тус хүргэсэн. Тайланд дахь дипломатууд болон Тайландын ЗГ, хандивын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тэргүүлдэг, тэр хэмжээгээрээ их нэр хүндтэй байдаг юм. Манай ээжийг хөөцөлдөж улсын мундаг эмнэлэгт хэвтүүлж өгч маш их тус боллоо, ээжийн маань бие ч дээрдэж байна. Гэвч эмнэлгээс гараад маш нарийн асаргаа шаардлагатай. Туршлагатай Тайланд хүн хөлсөлж авлаа, мэдээж тэр нь англи хэлгүй, түүнтэйгээ ойлголцох гэж бөөн юм болж байна, ер нь бол найдалтгүй. Хүний газар байгаа тул бүх юм над дээр, энэ биеэ хэд хуваагаад ч гүйцэхгүй байна...

Та нараас гуйх гуйлт байна. Ээж маань транзит нислэгт багтах нөхцөлийг хангасан боловч бие нь дийлэхгүй. Одоо бид Бангкок-Улаанбаатарын шууд нислэг хүлээхээс өөр арга алга.

Хэдийгээр УОК гадаадад гацсан хүмүүсээ авах тал дээр дорвитой хөдөлж эхэлсэн боловч УБ-аас шууд нислэг явдаг газруудаас Бангкок ганцаараа хоцорчхоод байна. 6 сарын 25, 28-ны аль нэг нислэгийг Бангкок руу ирүүлье.

Энэ хүсэлтийг маань шийдвэр гаргагчдад хүртэл нь шэйрлээд дэмжээд өгөөч.” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-02 15:39

Настай хүн яах гэж, юу дутлаа гэж нааш цааш тэнэж явдаг юм бэ. Хүүхдүүдээ зовоогоод.

Холбоотой мэдээ

Back to top button