ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Нефть олборлолтын хэмжээг бууруулах нөхцөлийг сунгажээ

“ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг хоногт 9.7 сая торхоор бууруулах хугацааг энэ оны долдугаар сарын эцэс хүртэл сунгахаар болжээ.

“Нефт олборлолтын хэмжээг тав, зургадугаар сард бууруулах нөхцөлийг дахин нэг сараар сунгав” гэж бямба гарагт /2020.06.06/ цахим хурлын дараа гаргасан “ОПЕК+”-ийн мэдэгдэлд дурдсан байна.

“ОПЕК+” бүлгийн орнууд нефтийн олборлолтын хэмжээг тав, зургадугаар сард хоногт 9.7 сая торхоор, оны хоёрдугаар хагаст 7.7 сая торхоор, оны эцэс хүртэл 5.8 сая торхоор бууруулах тохиролцоонд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрсэн билээ.  Энэ хугацаанд “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 27 ам. доллароос 42 ам.долларт хүрч өсжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bloomberg.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button