Б.Хурц шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн.
Тус шүүх хуралд Б.Хурц өөрийн биеэр ирж оролцож байгаа аж.
Мөн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцож байгаа бол шүүх танхимын гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн хүрэлцэн ирцгээсэн ажээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.