Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ
Өчигдөр буюу /2025-09-24/ Төв аймагт шаварт суусан машинаас 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядаргаатай юмнууд ой сүйтгэнэ, алга болно, биеэ хямгадаад аятайхан явж чадахгүй архи гудраад, мөрөөрөө ажлаа хийгээд гэр орондоо байж байх ёстой алба хаагчдад гай болохоо больчихмоор юм.
Хаашаа янзын мэдрэл муутая хүмүүс вэ
Одоо больцгоо. Яршигтай чулчнууд вэ?
А-лга болох ча-ленж уу! Нийтийн анхаарлыг өөртөө татах шинэ давлагаа юу. Тэр чигт нь хаяач ээ, муу новшнуудыг! Бидэнд зовлон мундсан билүү, бид тийм их цаг завтай хүмүүс билүү!
Айлд хүргэн орчихсон тарган мах тамшаалаад шимийн архи шимээд хэвтэж харагдана лээ шүү!!!
Яасан ч ядаргаатай болцийм бэ, энэ хзмүүм. Архи уугаал явж байгаа биз
Баавгайн зоог болоо биз.Лайтай юмнууд хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг!!!Хаяач!!!
Сайтын бичээч нар дандаа хар мэдээ тавьж нийгмийг хямруулж, хэрүүл хараал үүсгэж байдгаа больчих.
Энэ орчлонд гэрэлтэй, гэгээтэй олон сайхан үйл явдал өрнөж байдаг юм шүү дээ
Одоо болоо шдээ монголчуудаа! Яацарсан улс гэхээрээ ийм болдог байнаа? Олдсон уу ТЭГЭЭД?
Хийх юмгүй солиотой юмнууд больцгоо
Ийм балай амьтсыг юунд хайна вэ?’ Сайн дураараа салтагнацгааж байж бусдад гай тавөг удах юм ?!
Баавгай зооглоо биз дээ.