НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
"Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцааны ханш наймдугаар сараас хойш байгаагүйгээр уналаа

"Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцааны ханш 2019 оны наймдугаар сарын 5-аас хойш байгаагүй сул түвшин рүү буугаад байна. Ням гарагт онц нөхцөл байдал үүссэний дараа даваа гарагт хувьцааны ханш нь огцом унасан ч мягмар гарагт уналтын хувь хэмжээ нь буурсан байна. Тус компани 4,500 орчим түрээслэгчтэй бөгөөд бүгд даатгалд хамрагдсан гэж мэдэгдсэн. "Улсын их дэлгүүр" ХК 2019 онд 5.4 тэрбум төгрөгийн түрээсийн орлоготой ажилласан бөгөөд 87.43 сая төгрөгийн цэвэр ашиг олсноо тайлагнасан юм. Үүнээс ногдол ашиг тараагаагүй.
Мягмар гарагт МХБ-ийн арилжааны идэвх өмнөх өдрөөсөө буурлаа. Биржид бүртгэлтэй компаниудаас нийт 29 компанийн хувьцаанд 23.7 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: bloomberg











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номингийнхон ГОЛОО ЦОХИСОН юмнууд ХОХЬ НЬ, угаасаа хувьцааны ашгаа үнэнээр нь гаргадаггүй ШУНАЛТНУУД ШДЭЭ
тийм шүү