НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Алтны үнэ хоёр дахь өдрөө өсөв

Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн төлөвөө бууруулсны дараа алтны үнэ хоёр дахь өдрөө өсөлттэй арилжигдлаа.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн Дэлхийн II дайнаас хойш хамгийн эрчимтэй агшина гэж тус байгууллага тооцоолж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 гаруй жилд анх удаагаа агшина гэж таамаглаж байгаа юм байна. Үүний дараагаар эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн ханш суларч, эрсдэл багатай гэгддэг алтны үнэ өсөөд байна.
Арилжааны хөдөлгөөнийг харвал алтны фьючерс үнэ өмнөх арилжаанаас 0.2 хувиар өсөж, унц тутамдаа 1725.4 ам.доллар хүрчээ.
ЭХ СУРВАЛЖ: bloomberg











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.