НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Монгол-Хятадын ачаа тээврийн галт тэрэгний урсгал 23.7 хувиар өсжээ

БНХАУ-ын Төмөр замын удирдлагын газар өчигдөр /2020.06.11/ Монгол-Хятадын хилээр дамжин өнгөрөх ачаа тээврийн галт тэрэгний урсгал оны эхний хагасын байдлаар өссөн үзүүлэлттэй гарсан талаар мэдээллээ. 

Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 9-ний өдрийн байдлаар ӨМӨЗО-ны Эрээн хотын төмөр замын боомт болон Монгол Улсын Замын-Үүд төмөр замын боомтоор нийт 810 ачаа тээврийн галт тэрэг дамжин өнгөрсөн байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад ачаа тээврийн галт тэрэгний урсгал 23.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Түүнчлэн Монгол-Хятадын хилээр 2020 оны нэгдүгээр улиралд нийт 83.412 чингэлэг тээвэрлэгдсэн нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: xinhuanet.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button