НИЙГЭМ

Цагааннуур боомт ариутгалын пункттэй боллоо

Манай улсын баруун хойд бүсийн хилийн Цагааннуурын авто замын шалган нэвтрүүлэх боомтод ариутгалын пункт ашиглалтад орлоо. 

"COVID-19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргиийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар ариутгалын хэсэгтэй болох хүсэлтийг аймгийнхаа Онцгой комисст тавьсны дагуу аймгийн удирдлагаас санхүүжилтийг шийджээ.

Ингэснээр тус боомтод ачаа, тээврийн хэрэгслийг бүрэн ариутган халдваргүйжүүлэн улсын хилээр нэвтрүүлж байна. Боомтод мөрдөх журмыг чангатгаж хил, хяналтын алба хаагч, ажилтнуудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг мэргэжлийн байгууллага хянан ажиллаж байна. 

Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташаант боомттой хиллэдэг. Улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км-т оршдог тус боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг 2005 онд ашиглалтад оруулсан юм. 

Цагааннуур-Ташаантын боомтоор зорчигчдыг гуравдугаар сарын 23-наас нэвтрүүлэхгүй болсон. Харин ачаа тээвэр хэвийн явагдаж байна. 

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button