Нийгмийн

"44 нэрийн хүнсний ногооноос дээж авч шинжлэхэд шаардлага хангалаа"

МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд  чиглэлийн 30 улсын /ахлах/ байцаагч лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээг хийн ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын  улсын байцаагчид  9 дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авч, ургамлын өвчин хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ.

Шинжилгээнд хамруулсан 44 нэрийн 366 дээжийн  36.3 хувь нь буюу 16 нэрийн 32 дээж импортлогдсон, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж  эх орны хөрсөнд тариалсан төмс,  хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй байна.

Энэ жилийн тухайд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д  хүнсний ногоо, 4.6 мянган га-д жимс, жимсгэний тариалалт хийжээ. Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд  ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-03 08:41

Худлаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button