Нийгмийн

МХЕГ: Тэгш бус гадаргуу дээр тавьж ажиллуулснаас болж кран унасан

Кран унаж, хоёр хүн нас барж, нэг хүн гэмтсэн асуудлаар МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МХЕГ-ын дэд бүтцийн хянатлын газрын дарга Д.Жаргал хэлэхдээ "Мэргэжлийн хяналтын байгууллагаас цар тахлын хүнд нөхцөл байдлаас үүдэж төлөвлөгөөт хяналт шалгалт хоёр жил зогссон.

Харин барилгын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хоёрдугаар сард урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байцаагчийн зөвлөмж, албан шаардлагыг хоёр сарын хугацаанд 10 мянган аж ахуй нэгж, барилгын компаниудад хүргэсэн. Шалгалтын дүн үндсэндээ гарсан. 2100 гаруй барилгууд хамрагдсанаас Улаанбаатарт шалгалтын хувь их байсан.

Нэг асуудал нь 10 гаруй хув нь газрын захирамж гаргуулаад, архитектурын даалгавар аваад, зөвшөөрөлгүй барилга барьж байна. Улаанбаатарт гэхэд 54 барилга байна. 78 барилга шийдвэргүфй эхэлсэн. Тиймээс үйл ажиллагаа зогсоох арга хэмжээ хийсэн. Олон барилгуудыг бүгдийг хамруулж амжаагүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг хэлэхдээ "Өчигдрийн кран унаж, хоёр хүний амь эрсэдсэн барилгад Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн хавраас эхлэн зөвлөмж хүргүүлж байсан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын зүгээс аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Хоёр сарын хугацаанд хийсэн шалгалтын хүрээнд Хан-Уул дүүргийн улсын байцаагч зургаадугаар сарын 07-нд тус барилга дээр очиж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тухайлбал, мэдэгдэх хуудсын 11-р зүйлд заасны дагуу кран хариуцагчаар мэргэжлийн хүн томилж ажиллуулах зөвлөмж өгч байсан. Мөн гүйцэтгэх компанийн ХАБ, удирдах ажилтнуудад заавар зөвлөмж өгч ажилласан" гэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү хэлэхдээ "Хан-Уул дүүргийн 18-р хороонд барьж буй, "Номин Реалтор"-ын захиалга өгсөн барилгын талбайд гурван өргөгч төхөөрөмж байрлаж ажиллаж байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн. Хоёр авто, нэг цамхагт кран байсан. Цамхагт кран тухайн үед ажиллаагүй байсан. Осол гаргасан авто кран 50 тоннын даацтай. Тухайн хашаанд өөр авто кран ажиллаж байсан. Ослын үед хоёр хүн нас барж, нэг хүн өндрөөс унаж бэртсэн. Урьдчилсан байдлаар кран ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж, тэгшилж ашиглах ёстой байдаг. Гэтэл тэр дүрмийн дагуу бэлдээгүй, тэгш бус гадаргуу дээр кран тавьж ажиллуулж байснаас болж кран унасан байна. Тэр кран хувь хүний эзэмшлийнх бөгөөд тус барилга дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулж байсан юм байна. Эцсийн гэм буруутныг цагдаагийн байгууллага тогтоох байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Админ
Админ(@photo)
2022-06-23 15:20

054634

Last edited 1 Он Өмнө by Админ
Зочин
Зочин
2022-06-23 15:34

МХЕГ ИЙНХНИЙГ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙ!!!!!!!

Зочин
Зочин
2022-06-23 15:34

За эд нар арьса�##� хамга�##�на доо....

Зочин
Зочин
2022-06-23 15:35

Ed nar ygl shalgasan baij haragdaach myy avilagcid ed nart hvnii ami nas hamaagvi boltsiin bishvv

Зочин
Зочин
2022-06-23 15:55

Тэр хян�##�т нь хаана байгаа юм бэ

Зочин
Зочин
2022-06-23 16:18

өмнө нь анхааруулсан юм байшт мэргэжлийн хүмүүсийн үгийг авсан бол ийм зүйл болохгүй л байсан байх

Холбоотой мэдээ

Back to top button