Нийгмийн

Сонгино түүж явсан хоёр хүү хясаан дээрээс унаж нас баржээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг хадан хясаанаас унажээ.

Хүүхдүүд 30-35 метртийн өндрөөс унаж нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагид 11.38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 16, 2020 09:58

,

Холбоотой мэдээ

Back to top button