"VI-VIII саруудад халдварын тархалт буурахгүй гэдгийг анхаарууллаа”

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улсад 8.241.000 хүн коронавирусээр халдварлаж, 444 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар Бразилд 30 мянган хүн шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт шинэ халдвар хамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол боллоо. Шинэ Зеландад гаднаас ирсэн хоёр хүнд 14 хоногийн тусгаарлалтын үеэр халдвар илэрчээ. Энэ оны 6-8 дугаар саруудад өвчлөл буурна гэж байсан ч байдал өөр тийш эргэлээ хэмээн Харвардын их сургуулийн эрдэмтэд анхааруулжээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 8248 хүн халдвартай нь бүртгэгдэн нийт халдвар авагсдын то 545 мянга болж, 284 хүн нас бараад байна. Шуурхай 119 дуудлагын аппликэйшнээр Казакстан, Шведээс манай улсын гурван иргэн залгаж зөвлөгөө авчээ” гэлээ.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.