Нийгэм мэдээ

ЭМДЕГ-ын даргаар ЭМЯ-ны сайд асан С.Энхболд томилогджээ

Эрүүл мэндийн сайд, дэд сайд асан С.Энхболд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогджээ.

Тус газрын шинээр томилогдсон дарга С.Энхболд нь өмнө нь авлигын хэрэгт холбогдсон юм. Түүнд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталж байв.


ЭМЯ-ны сайд асан С.Энхболдын нэр холбогдон шалгагдаж байсан хэргийн талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin
1 сар 22, 2025 12:58

Бүлцгэр нүдтэй махан толгойт хулгайч мөн бол та нарын хохь Үхрүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button