БаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#1 Схем: Дэлхийн банк ЗГ-аас нэхсэн $1.7 саяыг С.Энхболд сайдын үеэл найзуудтайгаа "үржээ"

Агуулгын товчлол: Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн гадаад, дотоод гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү Ө.Эсболд найзуудынхаа хамт орж ирэн тоглож, орхижээ. Улмаар тэдний үрсэн мөнгө манай Засгийн газраас нэхэгдэж, Эрүүл мэндийн яам, Сангийн яамныхан олж өгөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Өдгөө энэ хэргээс дэд сайд С.Энхболд сугарч, таван хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаар процесс үргэлжилж буй.


-Дэлхийн банк $19.5 саяар санхүүжүүлэхээр 2016 онд эхлүүлсэн төслөө 2022 онд зогсоожээ-

Эрүүл мэндийн яамны "Цахим эрүүл мэнд" төслийг Дэлхийн банк 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, 2016 онд эхлүүлж байжээ. Улмаар 9.5 сая ам.долларыг нь өгсөн ч, ердөө 29-хөн хувийн гүйцэтгэлтэй байсан тул 2022 онд арга буюу төслөө зогсоосон байна.

“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хэрэгжих байсан HIEP, PACS төслүүдээр иргэдийн мэдээлэл бүх шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд холбогдон нэгтгэгдчихсэн хэмжээний дэвшилт гарах учиртай байв.

HIEP (Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны флатформ) -ийн тендерт “Bit computer” болон “Taihan Cable Solution” гэсэн БНСУ-ын компаниудын нэгдэл шалгарчээ.

PACS (Дүрс архивлах, хадгалах, солилцох систем) -ийн тендерт “Arima Japan” болон “Amin Inn” гэсэн Япон компаниудын нэгдэл шалгарчээ.

Хачирхалтай нь, дээрх Япон, Солонгосын хөрөнгө оруулалтай гэх хоёр компанийн туслан гүйцэтгэгчээр “Аксис системс” гэх Монгол компанийг шалгаруулан оруулж ирсэн байна.

Хамаг будилаантай асуудал энэхүү “Аксис системс” ХХК-д бий гэдэгт одоо анхаарлаа хандуулъя.

-СХЕМ: Төслөөр “тоглосон” Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү, дүүгийнх нь найзуудын хамаарал-

“Аксис системс” ХХК-ийг Жамбалсүрэнгийн Мөнгөнсүх, Ядамсүрэнгийн Энхчулуун нар хамтран эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Тулгын Асралт гэх нэр бүртгэлтэй байдаг.

Гэтэл PACS-ийн төсөл хариуцсан менежер нь Ж.Мөнгөнсүх, HIEP-ийн төсөл хариуцсан менежер нь Ө.Эсболд болж таарав. Тэднийг яамнаас оруулж ирсэн гэсэн үг. Ж.Мөнгөнсүх, Ө.Эсболд нар найзууд бөгөөд Ө.Эсболд нь Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү юм.

Дээр нь нэмээд “Аксис системс” ХХК-д хувь эзэмшдэг Я.Энхчулуун нь PACS төслийн тендерт шалгарсан “Arima Japan” ХХК-ийн захирал. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт шалгуулагч. Тус ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнд холбогдох эл хэрэг одоо болтол шийдэгдээгүй билээ.

Тэгэхээр HIEP, PACS төслүүд дээр Ө.Эсболд ба түүний найзуудын хамаарлыг зохион байгуулалтайгаар оруулж ирсэн гэж хардаж болох үндэслэлтэй.

Тухайн үед төслийн зохицуулагчаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдтой ижил овог нэртэй С.Энхболд гэх хүн ажиллаж байв. Тэрбээр, төслийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа 2016 онд эхлүүлсэн ажлын гүйцэтгэгчдийг бүр 2021 оны зургаадугаар сард шалгаруулах зэргээр ажилдаа асар хойрго хандаж ирж. Шалгаруулахдаа сайд С.Энхболдын хамаарлуудыг оруулж ирсэн нь ч анхаарал татдаг.

Энд нэг он цагийн онцлоход, С.Энхболд 2021.01.30-нд Эрүүл мэндийн сайдаар томилогдож, 2021.06-р сард HIEP, PACS төслүүдийн тендерт түүний үеэл дүүгийнх нь хамаарал бүхий компаниуд шалгарсан. Дээр нь нэмээд үеэл дүү Ө.Эсболд нь HIEP төслийн менежерээр, Ө.Эсболдын найз Ж.Мөнгөнсүх PACS төслийн менежерээр орж ирсэн.

Ө.Эсболдын найз Ж.Мөнгөнсүхийн “Аксис системс” ХХК эрүүл мэндийн салбараас 2018-2020 оны хооронд, тэр дундаа Эрдэнэт чиглэлээс олон тендер авсныг Я.Энхчулуун, Ц.Даваацэрэн нартай холбож харж болно.

-Дэлхийн банк Монголын ЗГ-аас мөнгөө нэхэмжилж, ЗГ С.Чинзориг, Б.Жавхлан сайд нарт “Мөнгийг нь олж өгөхийг” даалгажээ-

2016 онд эхлүүлж, 1.7 сая ам.долларыг авчихсан төсөл нь нэг л явахгүй, урагшгүй байсан тул Дэлхийн банкнаас хэд хэдэн удаа шалгалт оруулж иржээ.

Тодруулбал, 2021 оны аравдугаар сард IT аудит оруулахаар хоёр удаа олон улсын тендер зарлаж. Гэвч хоёр удаа зарласан тендерт нь олигтой компаниуд оролцоогүй аж. 2022 оны дөрөвдүгээр сард дотоод шалгалт хийхээр дөрвөн хүнээ ирүүлсэн байна. 2022 он наймдугаар сард IT аудитаа оруулж ирж шалгаж, төслийн гүйцэтгэл ердөө 20 гаруй хувьтай байгааг тогтоожээ. Ингээд шалгалтаас нэг сарын дараа 2022 оны есдүгээр сард төслийг хаах шийдвэр гаргасан байна.

Ингээд Дэлхийн банк төсөл рүү шилжүүлсэн 1.7 сая ам.долларын мөнгөн дүнгээ Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийн зарцуулалтыг тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон АТГ-т шалга гэдэг үүрэг өгч байж.

Улмаар "1.7 сая ам.долларыг буцаан төвлөрүүлж, Дэлхийн банканд төл" гэдэг Засгийн газрын тогтоол гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан болон Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт үүрэгджээ. Тэд төслийг хэрэгжүүлэх нэрээр мөнгө үрэгдүүлсэн С.Энхболдын хамаарал бүхий хүмүүсээс нэхэх ажлыг хийж байгаа ч, ямар шатандаа яваа нь тодорхойгүй байна.

-Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг яллагдагчаар татаагүй байна-

Өдгөө “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон гэх асуудлаар АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ө.Эсболд, Ж.Мөнхжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг яллагдагчаар татжээ.

2023.12.28-нд энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэгдэж байв. Гэвч түүнийг яллагдагчаар татаагүй төдийгүй, шалгалтын гадуур орхисон тухай мэдээлэл бий.


#2: УХТЭ-ийн захирал, ЭМ-ийн сайд байхдаа үеэл дүүгийнхээ найзын компанид олгосон С.Энхболдын үр дүнгүй төсөл нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 08:32

Энэ түнтгэр бас л хулгайч байсан юм уу??

Зочин
Зочин
2024-03-31 06:56
Reply to  Зочин

medeej sh dee, asuuh yun.

Зочин
Зочин
2024-03-29 09:19
Reply to  Зочин

МАН-ийх л бол найдвартай хулгайч.

Зочин
Зочин
2024-03-29 08:50

Даваа Цэрэнг 49 өө мануулж Элбэгдорж тавьсан тэр үеийн оанхүүг ш�##�га

Зочин
Зочин
2024-03-29 09:49

ЭНЭ ЭНХБОЛД ГЭЖ ДОНГИО ГАРЫГ САЙДААР ТАВЬСНЫХАА ГОРЫГ ИЙНХҮҮ АМСЛАА ИХ МӨНГӨ ШҮҮ ЭДГЭЭР ХУЛГАЙЧ НАРЫГ ГАНЦ ХУДАГТ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГООД ӨГӨХӨД ХЭРГЭЭ ХҮЛЭЭНЭШТ ЯАСАН ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮД ВЭ? ИНГЭЭД БАЙХААР ЭНЭ УЛС ХӨГЖИХ ҮҮ? ОЙЛГОМЖТОЙ ХЭРЭГ БАЙНАА ЭЛБЭГДОРЖИЙН ХОНГИЛ БАЙГАА ЦАГТ АН МАН ХУЛГАЙЧ НАР ЯЛ АВТЛАА ӨДИЙ ЯАЦАН ЛАЛАРЫН МОНГОЛ ГЭХЭЭРЭЭ ИНГЭДЭГ БАЙНАА

Зочин
Зочин
2024-03-30 07:33
Reply to  Зочин

Энхболд гэдэг донгио чинь Данхаагийн найз гэсэн.Данхаа донгиогоо татаж сайд болгоод төсвийг мөнгө завшуулж, төрийн �##�ба самруулан андын журамт үүргээ биелүүлжээ. Эдэнд эх орон, ард түмэн огтхон ч падгүй. Албаа ашиглан нэгнээ татаж төсвийн мөнгөөр тоглуулж байдаг Данхааг л �######�уулмаар юм.

Ккккк
Ккккк
2024-03-29 11:26

Идэгч нарын х�##�аа гарч иржээ. Яана даа яана

zochin
zochin
2024-03-29 12:08

Mongold hun tolgoitoi bolgon hulgaich bolson. Ene uls oron sunuj ustah zamdaa oroh nee. Yah ve mongolchuudaa.

Зочин
Зочин
2024-03-29 12:24

Byyr neg ulun umaa ed nar.

Зочинболио
Зочинболио
2024-03-29 12:28

Хэрэгтэй төсөл байж даанч идчиж жангаа хүртэх хэрэгтэй хулгайчууд

chimed
chimed
2024-03-29 17:40

tuluh mungu baina uu mungu iddeg humuusiig buuddag boloh heregtei ium baina elbegd;rj gej jinhen hulgaich zasgiin erhend garsan uees hamag ium buruu tiishee huvursun AN gej shulmasyg baiguulj zaluuchuudyg hen ch bish bolgoson. odoo hurtel ter zaluuchuud ni tenegteed iavj baina

Зочи Гэрэл
Зочи Гэрэл
2024-03-29 14:01

Төрд орсон болгон хулгайч болдог яагаад гэвэл
Тэнд хариуцлаггүйн зуд нүүрлэж эзэнгүй мөнгө
Хөглөрч байдаг болохоор

Бороо
Бороо
2024-03-29 14:37

МАНд Хулгайч бус хүн нэг ч байхгүй

Зочин
Зочин
2024-03-29 15:21

С.Энхболдыгоо �######�уулаачээ. Яасан их шун�##� вэ.

Зочин
Зочин
2024-03-29 15:29

Танил операц байгаа биз дээ.Ингээл явдымдаа, �######�уул. Сүүлдээ дэлхийн банк нь цөхрөөд хаяна. Ингээд Монгол улсын нэг гарц олон улсад хаагдана. Хулгайчуудын маань буян ч барагдахгүй юм даа, хөөрхий.

Иргэн
Иргэн
2024-03-29 19:02

Ийм л байна Оюун Эрдэнэ ээ чиний хүн шүү

Иргэн
Иргэн
2024-03-29 19:03

Ийм л�##�рууд Гөлдийсөн гар бол ийм л байна. Эрүүл мэндийн яамыг дапууруулсан гарууд

Зочин
Зочин
2024-03-29 19:28

Ичгүүргүй хүмүүс шүү

Хааз
Хааз
2024-03-29 19:54

Сонгуулиар с�##�ах ганц үлдсэн

Зочин
Зочин
2024-03-29 22:08

Албан туша�##�д очсон хэн бүхэн өөрийгөө хулгай хийх боломжтой боллоо гээд улсаа цөлөмдөгийг таслан зогсоох ёстой .

Зочин
Зочин
2024-03-29 22:41

Тэр чигээрээ мафи

Зочин
Зочин
2024-03-29 22:55

Ичиж үхэж д�##�д ороосой, сэжгийн хүүрнүүд. Буцааж төөлөхгүй л гэж бодсон байх даа. Энхболд сайд гэж хүний нүүр эгц харж чаддаггүй л з�##�уу байсан. Сүүлдээ ганц хоёр үг хэлэхтэйгээ болсон. ийм л юм хийж явж л дээ

Manai pytin OE.Medvedev NYAMBAATAR
Manai pytin OE.Medvedev NYAMBAATAR
2024-03-29 23:26

Arai baga idejdee....covidooos 1000000000usd idsen dee
Huurhii hen hentei huvaaj hediog am
Oe.hukdee ugsun boldoo

Зочин
Зочин
2024-03-30 00:16

Төр шүү юманд нь идүүлэхгүй шүү байх хян�##�т энэ тэр

Зочин
Зочин
2024-03-30 07:39

Энэ Энхболд гэдэг нөхөр ковидын үед улаан бүс буюу голомтод ажилласан эмч нарТ өгөх ёстой мөнгийг өгөөгүй, мурисан гэсэн. Цаашаа өгсөн тайланд эмч нарт их хэмжээний мөнгө өгсөнөөр тусгагдсан байдаг , эмч нарт тэр мөнгө очоогүй гэж дуулсан.

Зочин
Зочин
2024-03-30 08:02

Энэ луйврын ард олон хүний амь нас, эрүүл мэндийн асууд�##� хөсөр хаягджээ. Луйварчдад ялыг нь үүрүүлж хөрөнгийг нь хурааж дэлхийн банкыг хохиролгүй болго. Тэдний амьдр�##�д юу ч битгий үлдээ. Завшсан хөрөнгө нь өөрт нь үлдээд байхаар хэдхэн сар шоронд амарч байгаад гарч ирдэг зуршил тогтоод удлаа.

Зочин
Зочин
2024-03-30 09:39

Setunari gej bas neg saaliin unee ni bn,eruul mendiin yamnii buh tenderiug avdag .Enkhboldiin sanhuujuulegch.manai salbar ch ungurluu duu

Зочин
Зочин
2024-03-30 10:17

Новшнууд…

иргэн
иргэн
2024-03-30 11:33

Ёстой хараас ам хамараа долоогоод л юү ч мэддэгүй Хулгайч байсан юм уу???????Тэнэг !!!!!!!ямар оло хүн хохирлоо Хариц�##�га хүлээлнээч бүгдийг нь арай ч дээ Эмнэлэгийн газарууд !!!!!!!!

Зочин
Зочин
2024-03-30 16:07

Ямар даварсан этгээд вэ
Монгол улс монголын ард түмэн энэ
хулгайчид өртэй юу

ЗочинATG
ЗочинATG
2024-03-30 18:29

ingej bicheed l bdag getel nuguu heden hulgaich nar ni zvgeer gertee gedesee ileed yuch boloogvi yum daraagiin hulgaigaa yariad hevtej bdag iim baij bolohuu huuli heregchvvlegch avilgach hulgaich tsagdaa shvvhch naraa ta bvhnii muu ajillagaanaas bolood uls chin hugjihgvi ard tvmnii chin amidral saijrahgvi bgaag medej bna uu

Зочин
Зочин
2024-03-31 07:24

Дэлхийн банк гэсэн газрууд, хөгийн юмнуудад луйвардуулаад л... луйвардсан мөнгийг нь ЗГ төлөх болоод л... сонгууль дөхөөд бөөн луйвар нэрээр татвар төлөгч, иргэдийн х�##�аасыг сэгсрэх гээд л... заваарсан

Зочин
Зочин
2024-04-17 12:33
Reply to  Зочин

Дэлхмйн банк иөнгө өгөхдээ саын ш�##�гаж өгөх байжээ. Өөрсдөө ажлаа дутуу хмйж луйварчидаасаа мөнгөө өарсдөө гаргаж авах хэрэнтэй. Татвар төлөгчдөар төлүүлэх гэж мангартахгуй шүү

Зочин
Зочин
2024-03-31 08:55

Новшийн л�##�аруудыг шоронд хатаа.

Зочин
Зочин
2024-03-31 08:57

Новшийн л�##�аруудыг шоронд хатаа.

Н.Батболд
Н.Батболд
2024-03-31 11:57

Ямар засарсан юм бээ.. энэ улсад эзэн байсан бол ийм их хулгай гайнуудар дүүрэхгүй дээ... П.Урнаад баярл�##�аа, бичээд байгаа рай...

Irgen
Irgen
2024-03-31 12:53

Naad huulia changatgaad shorond hataagaad buh hurungii ni huraaval hulgai hiihgui shdee MAN iin tur barij bgaa novshnuudaa

Энхболд
Энхболд
2024-04-01 06:56

Энүүгээр зогсохгүй с�##�барт хэрэгтэй олон төсөл самарч гацаасан хүн дээ. Албан туша�##� аваад явах ёсгүй л хүн

Зочин
Зочин
2024-04-01 17:19

Хохирлыг буруутнаас барагдуулж шийтгэ ээ
Чадахгүй
Дээр бүгд ийм хулгайчид

MGL
MGL
2024-04-02 11:56

Өлөн хулгайч нар бүр яаж ч идсэн ял авдаггүй гээд бүр даварчихсан юм.Хамаг хөрөнгийг нь хамаар�##�тай хүмүүсийнхтэй нь хураагаад олигтойхон яллах шүүх ч �##�га даа

Зочин
Зочин
2024-04-19 09:00

Хүйтэн царайтай хулгайч сайд байжээ. Нэг сувилагчийг загнаад л сүржигнээд байсан даа. Муу новш

Холбоотой мэдээ

Back to top button