НИЙГЭМ

Д.Нямхүү: Дахин ХОЁР хүн эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Зургадугаар сарын 16-нд нийт 316 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолочдоос Өнөөдөр хоёр хүн эдгэж, дараагийн шатны хяналт руу шилжлээ.  Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ хийлгэсэн. Нөгөө нь 15 настай хүүхэд бөгөөд 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн.
Нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button