ЭДИЙН ЗАСАГ

Монголын эдийн засаг агшиж, бизнесүүд ХУМИГДАЖ, ажилгүйдэл НЭМЭГДЭНЭ

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.1 хувиар өснө гэж тооцоолж байсан билээ. Тэгвэл шинэчилсэн төсөөлөлдөө Монголын эдийн засгийг 1.9 хувиар агшина гэж тооцоолжээ. Харин Дэлхийн банк 0.5-2.6% агшина гэх тооцоог гаргасан байна. Энэ нь нөхцөл байдал дордсоныг илтгэж буй аж.

Мөн инфляц энэ онд 6.4 хувьтай байна гэж тооцоолжээ. Харин ирэх онд 8.2 хувь орчимд хүрэхээр байна. Эдийн засаг ойрын хугацаанд хэвийн байдалдаа орохгүй тэргүүлэх санхүүгийн агентлагууд сануулсаар байгаа юм.

Тиймээс дараагийн Засгийн газрын гол ажил нь “Сэргэлтийн бодлого” гэж үзэж байгаа.

Гэвч шинэ парламент, шинэ Засгийн газрынхныг Засгийн газрын өр, улсын томоохон өрийн асуудал санхүүгийн хямралын эрсдэлүүд хүлээж байгаа.

Төв банк нэг хувиар бодлогын хүүгээ бууруулсныг хангалтгүй хэмээн дүгнэгдэж буй.

Одоогийн байдлаар гэхэд л төсвийн орлогын төлөвлөгөө нь 1.6 их наяд төгрөгөөр тасарсан. Нэлээд улайссан. Манай төсвийн орлогын 25, экспортын 83 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт хүндрэл гарч өмнөх шиг нүүрсээ хэвийн хэмжээгээр гаргаж чадахгүй байгаа нь өнөөдөр долларыг 2825 төгрөгтэй тэнцэхэд хүргэж, улсын төсвийг тасрахад нөлөөлж байна.

Цаашид цар тахал хэд хэдэн давлагаатайгаар дахиж болзошгүй тул эдийн засаг улам хумигдах эрсдэлтэй. Үүний улмаас манай улсад бизнесүүд хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэнэ. Мөн өрхүүдийн орлого, зарлага багасна. Төсвийн орлого тасалдана.

Эдийн засгийн өсөлтийг хүн бүр мэдэрдэггүй. Харин хямралыг хувь хүн, өрх бүр үүрэх юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-06-19 14:57

МАН АН байсан цагт улам л ядуурна.

Элдэв Очир
Элдэв Очир
2020-06-19 15:25

Долларын ханшийг МАН-ын Засгийн газар өсгөж гадаад худ�##�даанаас өндөр ашиг олох гэж зүтгэж байгаа юм шүү дээ. Энэ хэмжээгээр идэх мөнгө нь нэмэгдэж байгаа юм шүү дээ. Эрдэнэт ТТ их ашигтай ажиллаа гэдэг чинь их ажил хийсний үр дүн бус,

Элдэв Очир
Элдэв Очир
2020-06-19 15:27

харин орж ирсэн долл нь үндэсний в�##�ютаар илүү их мөнгө болж байгаагийн үр дүн. Үүнийг ард түмэн минь ойлго

Зочин
Зочин
2020-06-19 15:50

Дэлхийн эдийн засаг нэг хэсэгтээ муудна, короногоос болоод.. Сав л хийвэл цэцэн мэргэн царайлтгаагаад , улс төржөөд байх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button